European Association for Osseointegration (EAO)-ы ээлжит конференц Франц улсын Парис хотод болж байна
30-Sep-2016 0.0 0

PARIS, France: Францын Парис хотын Porte Maillot орчим энэ өглөө хөл хөдөлгөөн ердийнхөөс ихтэй байсан нь 25th annual scientific meeting of the European Association for Osseointegration (EAO) эхлэж байгаатай холбоотой гэнэ. Хурлын үйл ажиллагааны албан ёсны хөтөлбөр зөвхөн нээлт хийсний дараа л олон нийтэд тодорхой болсон нь хуралд оролцохоор хуран цугласан төлөөлөгчид өглөөний цагаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхож имплант ба остеоинтэгрээшний салбарын хамгийн үеийн дэвшилт ололтуудтай танилцах шалтгаан болсон байна.

Энэ удаагийн Их хурлыг нийтдээ 110 гаран пүүс компаниуд ивээн тэтгэж оролцсон нь уг их хурлын бусадтай харьцуулахад харьцангуй богино хугацаанд олсон том амжилт юм. Энэ удаагийн их хуралд импллантын салбарын томчууд оролцож өөрсдийн технологийн дэвшлийг дэлгэн үзүүлж байгаа ба имплантын салбарын томчуудын нэг MIS implants энэ оны 5-р сард  3 дахь удаагийн Global Conference дээрээ танилцуулсан VCONCEPT-ээ дэлгэн үзүүлэх гэнэ. VCONCEPT нь иж бүрэн нөхөн сэргээлтийн процесст шаардлагатай бүх төрлийн багаж зэмсгүүдийг өөртөө багтааж өгсөнөөрөө онцлог юм.

Имплантын салбарын бас нэг магнат Nobel Biocare өөрийн On1 restorative concept-ийг таницуулна. Харин Straumann компаний зүгээс цоо шинэ SLActive surface имплантын гадаргууг эмнэлзүйн хэцүү олон тохиолдлуудад хэрхэн амжилттай ашиглаж байгааг өөрийн үзэсгэлэнгийн павильон дээрээ дэлгэн үзүүлэх гэнэ.

Гурван өдрийн энэхүү арга хэмжээнд одоогийн байдлаар 3500 гаран мэргэжилтнүүд оролцохоор бүртгүүлээд байгаа ба уг арга хэмжээг Франц улсын Шүдний тулгуур эдийн холбоо ба Имплантын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Жил бүр Европ тивээс гадна орших улс орнуудыг зочин орноор урьж оролцуулдаг уламжилалын дагуу энэ удаагийн их хуралд Japanese Society of Oral Implantology урилгаар оролцож өөрсдийн тусгай хөтөлбөрийг таницуулна. Японы Имплантын Холбооны Ерөнхийлөгч  Fukuoka Dental College-ын професор Sato Hironobu ба Brånemark Osseointegration Center-ын Токо дахь төвийн захирал Dr Yataro Komiyama нар сүүлийн үеийн судалгааны чиглэлээр илтгэл тавина. Энэ жилийн арга хэмжээн дээр анх удаа “7 minutes to convince” секцийг нээсэн ба судлаачид имплантын чиглэлээр өөрсдийн шинэ санааны чиглэлээр богино хугацааны видео бэлтгэн үзүүлж оролцогчид хамгийн шилдэгийг нь тодруулах юм  байна.

2004 онд European Association for Osseointegration-ы конференц зохион байгуулагдсанаас хойш дахин Франц улсын Парис хотод болж байна. Энэ удаагийн их хуралд дэлхийн хэмжээний нэр хүндтэй 100  гаран экспертүүд илтгэл тавьж 645 бүтээлийн абстракт хүлээн авсан нь уг их хурлын 25 жилийн түүүхэнд хамгийн томоохон үзүүлэлт болж байна.

 

 


Tag:гадаад үйл явдал, EAO, European Association for Osseointeg

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar