Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч Dentsply Sirona компани EAO congress дээр илүү сайжруулсан TiBases бүтээгдэхүүнээ танилцууллаа
02-Oct-2016 0.0 0

PARIS, France: Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч Dentsply Sirona нь  CEREC TiBases системээ өргөжүүүлэн Dentsply Sirona Implants үйлдвэрлэлийн бусад имплантуудыг оруулж өгсөн байна. ScanPosts ситемийн тусламжтайгаар TiBases нь индвидуаль гибрид абатмент ба screw-retained crowns зэргийг нэг удаагийн ирэлтээр бэлэн болгох чадалтай.

Шиэнчилэгдсэн TiBases ситем нь өөртөө Dentsply Sirona Implants-ын бүтээгдэхүүнүүд болох ANKYLOS, ASTRA TECH Implant System EV зэргийг бүтээгдэхүүний портфельдоо нэмж  өглөө. Үүний зэрэгцээгээр уг төхөөрөмж нь мөн BioHorizons интернал имплант болон  OSSTEM IMPLANT’s TS Implant System-д зориулсан нэмэлт хийж өгсөнөө танилцууллаа.

“Энэхүү шинэчилэгдсэн CEREC TiBases нь эмч нарт өвчтөнүүдээ зөвхөн нэг удаагийн ирэлтээр үйлчилэхээс гадна ганцхан эх үүсвэрээс бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ авах боломж олгож байна” гэж Dentsply Sirona-ын CAD/CAM Systems хариуцсан дэд ерөнхийлөгч Roddy MacLeod тайлбарлаж байна.

Шинэчилэгдсэн TiBases нь CEREC Software 4.4.4-ыг шаардах бөгөөд программ хангамж тун удахгүй бэлэн болно гэж компаний згээс мэдэгдлээ.

Шинэчилэгдсэн TiBases-аас гадна энэ удаагийн EAO congress дээр Dentsply Sirona Implants 3 төрлийн дижитал бүтээгдхүүн таницуулж байгаа ба үүнд: Atlantis CustomBase, mySimplant Planning Service болон OsseoSpeed Profile implants зэрэг хамаарч байна.


Tag:EAO congress, dentsply sirona, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar