Шүдний цоорлыг дахин эрдэсжүүлэх замаар нөхөн сэргээдэг bioactive glass composites ломбоны материалын судалгааны үр дүнг танилцууллаа
04-Oct-2016 1101 0.0 0

UK, London : Их Британи улсын Лондон хотын Queen Mary University-ын профессор, BioMin Technologies-ын эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Professor Robert Hill. Professor Hill өнгөрсөн долоо хоногт шүдний ломбоны материал шүд цоорох өвчнийг идэвхтэйгээр нөхөн сэргээж байгаа нотолгоог харуулсан судалгааны тайланг олон нийтэд танилцууллаа.

Их Британи улсын хүн амын 80 гаран хувь нь амандаа хамгийн багадаа нэг ломботой бөгөөд дунджаар 7 ширхэг ломботой байдгаас жил бүр 8 сая гаран амальгаман ломбо шинээр тавьж байдаг гэнэ. Иймд энэхүү судалгааны тайлан нь шүдний цоорлыг өхөн сэргээх ухаалаг арга  замаар тооцогдож байгаа ба композит ломбоны материалын ашиглалтын хугацааг уртасгаж тэр хэрээрээ амальгаман ломбоны хэрэглээг бууруулах сайн талтай юм байна.

Professor Robert Hill шинэ төрлийн bioactive glass composites нь өөрөөсөө фтор болон хангалттай хэмжээний кальци, фосфатын ион ялгаруулж шүдэнд шаардлагатай эрдэсжүүлэлтийг гүйцэтгэдгийг тоймлон тайлбарлалаа.

“Queen Mary University-ын судлаачид болон шүдний эмч нар өдөдр тутам хэрэглэдэг идэвхгүй ломбоны материалыг bioactive glass composites-ээр солиход тэр нь шүдний цоорлыг зөвхөн дахин эрдэсжүүлээд зогсохгүй тухайн ломбоны орчимд шүлтлэг орчин үүсгэж цоорлын шалтгаан болдог нян бактерийг идэвхгүй болгож байлаа” гэж тэрээр хэллээ. “Түүнчилэн био идэвхт шиллэг биетүүд нь шүдний завсар зайг бөглөж өгсөнөөр нян бактери үржих боломжгүй  болж байна. АНУ-ын судлаачид энэ материалыг туршиж үзээд ломбоны материалын ашиглалтын хугацаа хангалттай урт болохын дээр нян бактерийн нэвчилт бага тул хоёрдогчоор шүдний цоорол үүсэлт ердийн ломботой харьцуулахад харьцангуй бага байгааг тогтоосон байгаа” гэлээ.

BioMin Technologies компаний гүйцэтгэх захирал Richard Whatley,  Queen Mary University-ын технологийн инновацийг саяхан патентлуулж авсан бөгөөд шүд дахин эрдэсжүүлэх технологийг BioMinF® шүдний оо болон шүд нөхөн сэргээх ломбоны материалуудад ашиглах гэж байгаагаа дурдлаа. “Энэ бол үнэхээр гайхамшигтай технологийн дэвшил учир олон тооны худалдааны компаниуд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байгаа” гэж тэрээр хэллээ.

Professor Robert Hill-ын хувьд түүний бүтээсэн шинэ технологи нь 2020 он гэхэд амальгаман ломбыг зах зээлээс шахан гаргахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Tag:Ломбоны материал, судалгааны тойм, bioactive glass composites

Бусад мэдээлэл:






avatar