Occlusion: Хоршихуйн тухай экспертүүдийн үзэл бодол
10-Oct-2016 0.0 0

GARY ALEX, DMD, AAACD: American Academy of Cosmetic Dentistry байгууллагын удирдах зөвлөлиийн гишүүн. Тэрээр шүдний материал судлал, cosmetic dentistry,  comprehensive ба adhesive dentistry чиглэлээр АНУ-ын болон Олон улсын түвшинд лекц уншдаг нэр хүндтэй лектор. АНУ-ын Нью-Йорк хотын  Long Island Center for Advanced Dentistry эмнэлгийн үүсгэн байгуулагч.

THOMAS BASTA, DDS: Шүд нөхөн сэргээх чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг Foundation for Advanced Continuing Education (FACE) байгууллагын үүсгэн байгуулагч, захирал. Тэрээр шүд нөхөн сэргээх болон хиймэл шүдэлбэрийн салбарт хоршихуйн чиглэлээр ажилладаг хамгийн алдартай экспертүүдийн нэг юм.

JOHN CRANHAM, DDS: Орчин үеийн хоршихуйн концепцүүдийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алдартай лектор. Dawson Academy-ын эмнэлзүй эрхэлсэн захирал.

 

 

 

Shud: Та бүхэн хоршихуйн талаарх яг тохирсон тодорхойлолтыг бидэнд хэлж өгөөч. Шүдний салбарт хоршихуй юугаараа тийм чухал хэрэгтэй юм бэ?

DR. GARY ALEX: Шүдэлбэрийн нэр томьёоны хувьд авч үзвэл хоршихуйг нэгэн хэвийн уйтгартайгаар тодорхойлсон байх нь элбэг бөгөөд хоншоор болон эрүүний шүднүүдийн тасдах ба зажлах гадаргуунуудын хооронд үүсдэг статик буюу тогтмол харьцаа гэж тодорхойлсон байдаг. Хамгийн энгийнээр ойлгох юм бол хоршихуй гэдэг нь шүднүүд шүдний эгнээндээ хамтдаа байхдаа өөр хоорондоо нягт шүргэлцэн байрлах төлөв юм. Гэвч миний хувьд хоршихуй гэдэг нь үүнээс маш том агуулгатай зүйл гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа гэж бодож байна. Бид бүхэн хоршихуй гэдэг нь шүд хоорондын зөвхөн статик төдийгүй мөн динамик харилцан үйлчилэл гэдгийг ойлгох нь зүйтэй. Харилцан үйлчилэл гэхээр бас зөвхөн эсрэг талынх нь шүдний эгнээний тухай л бодоод байж болохгүй. Амны хөдийн эрхтэн тогтолцооны бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийн тухай бодох хэрэгтэй. Шүд, булчин, яс, зөөлөн эд, үе  холбоо болон төв мэдрэлийн ситем тэгээд тархи. Эдгээр бүх бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо нүүр тулж уулзаж, хоорондоо бие биенийгээ ойлгож “ярилцаж” байгаа мэт харилцан үйлчилэл дээр төв  мэдрэлийн тогтолцоогоор дамжуулан зажлах эрхтэн тогтолцооны бүхий л хэсгүүдийг нэгэн дор хамруулах боломжтой. Хоршихуй гэдэг бол маш чухал зүйл гэдгийг ойлгоход хялбархан. Та амны хөндийн нөхөн сэргээх ямар ч ажилбар гүйцэтгэж байхдаа хоршихуйн хамааралтай юу ч  хийсэн, эсвэл огт юу ч хийхгүй байсан ч энэ бүхэн амны хөндийн эрхтэн тогтолцооны бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлж байдаг. Бүх зүйл өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Хэрэв  та бүхэн шүдний эмчилгээ үйлчилгээг үр дүнтэй, үйл зүйн чадамжийг бүрэн хангасан байдлаар үзүүлэхийг хичээдэг бол та бүхэн хоршихуйн тухай ойлголтыг статик төлөв байдалд, үйл зүйн төлөв байдалд, зарим тохиолдолд үйл зүйн гажуудсан төлөв байдалд (parafunctional) бүхий л түвшинд нь мэддэг байх ёстой. Ингэж байж тухайн өвчтөний өвөрмөц хэрэгцээ шаардлагад  нийцэх хоршихуйн төлөв байдлыг зохиомжилж чадна.

DR. THOMAS BASTA: Би GARY эмчтэй бүрэн санал нэгтэй байгаагаа хэлэхийн ялдамд хоршихуй бол эмчилгээний амжилт ба алдаа дутагдалтай шууд хамааралтай хамгийн чухал хүчин зүйл юмаа гэдгийг нэмж хэлэхийг хүсч байна. Гэвч харамсалтай нь хоршихуй өөрөө шүдний салбар дахь хамгийн ойлголтын зөрөөтэй том сэдэв байсан хэвээрээ байна.

DR. JOHN CRANHAM:  GARY эмч амны хөндийн эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн тухай яг миний бодож байгаа зүйлийг маш сайхан тайлбарлалаа. Миний хувьд бид бүхэн үйлчлүүлэгчдийн маань нэлээдгүй олонх хувь нь шүдээ хавирах ямар нэгэн гаж зуршилтай байдаг гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ тохиолдолд хоршихуйн тухай асуудлыг орхигдуулбал үнэхээр аюул болж хувирах нь дамжиггүй. Гэтэл бид нар энэхүү хоршихуйн эмгэгийг зарим нэг хүмүүст тохиолдож байдаг бараг өвчин мэтээр авч үзэх гээд байдаг.  Гэвч THOMAS эмчийн хэлсэнтэй адил миний хувьд үүнийг өвчинтэй зүйрлэж байх л ёстой зүйл гэж хардаггүй. Ямар ч тохиолдолд энэ бол нэг талаар бид бүхний сургалтын аль эсвэл бид бүхэн ердөөсөө энэ чиглэлд зөв арга зам хайхгүй байгаагийн л шалтгаан. Шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь саяны GARY эмчийн хэлсэнтэй адил хоршихуйн үндсэн зарчимуудыг хангалттай мэддэггүй. Бодит байдал дээр бид өөрсдөө л анзаардаггүй болохоос шүдний нөхөн сэргээх эмч эсвэл гажиг заслын эмч нараас ч дутахгүй хоршихуйн тухай ойлголтонд хамааралтай шүдийг яаж өөр хооронд нь харилцан уялдаатай шилжүүлэхэв, тэгээрийг өөр хооронд нь салангид байдлаар үйлчилэх хүчийг хэрхэн хамгийн зөв байдлаар тохируулахав зэрэг маш их ажилбаруудыг хийж гүйцэтгэж байдаг. Өнөөдөр бид бүхнийг урьж авчиран хоршихуйн талаар ярилцаж байгааг би маш чухал зүйл гэж үзэж байна. Ингэсний үндсэн дээр бид энэ том сэдвийн хүрээнд бага зэрэг гэрэл гэгээ болохуйц зүйлийг бусдад түгээж чадаж магадгүй юм. 

НАС: THOMAS эмчээ, maximum intercuspal position (MIP) болон centric relation (CR) хоёр өөр хоорондоо давхцахгүй байхын гол асуудал, ач холбогдол нь юундаа байна гэж та үзэж байна вэ?

DR. THOMAS BASTA: Centric occlusion (CO) эсвэл maximum intercuspal position (MIP) гэдэг нь шүдний эгнээнд орших шүднүүд хамгийн олон хоршихуйн цэгээрээ өөр хоорондоо шүргэлцэн нягт шүргэлцэн байрлах төлөв байдал юм. Centric occlusion (CO) эсвэл maximum intercuspal position (MIP) гэдэг нь эрүү хоншоорын шүдний эгнээний “шүдээр” баримжаалсан төлөв байдал. Тэгвэл бид centric relation (CR) гэдгийг үений толгой үений хонхортоо хамгийн гүн суух байрлал гэдгийг  мэднэ. Иймд centric relation (CR) нь эрүү хоншоорын шүдний эгнээний эрүү чамархайн “үеэр” (TMJ) баримжаалсан төлөв байдал юм. Булчин болон холбоос үений толгойд хавсран үйлчилэхэд үений толгой дээшээ ба урагшаа үений хонхорын урд талын налууг даган хөдөлдөг.

Хэрэв maximum intercuspal position (MIP) ба centric relation (CR) хоёр давхцахгүй байх юм бол араа шүднүүдийн хоршилт эрүүний үений толгойг хонхорт зөв суухад саад болж байна гэсэн үг юм. Эндээс урган гарах мухардмал байдал нь эрүүний толгойн буруу байршил нь эмнэлзүй практикт томоохон асуудал үүсгэдэгт оршино.

Бараг бүх шүдний эмч нар толгой дараалан нэг юмуу хоёр шүд, тухайлбал нэг ба хоёрдугаар их араа шүд засаж үзсэн байгаа. Тэдгээр шүднүүдээ  Centric occlusion төлөв байдалд нөхөн сэргээхийг хүсч байна гэж бодьё. Шүд зассаны дараа CO төлөв байдалд лавай хазуулан хазалтыг шалгах үедээ зассан шүд маань эсрэг эгнээний шүдэнд маш ойрхон байгааг хазалтын лавайн дээрээс анзаардаг. Лавай зарим хэсэгтээ цоороод шүд хоорондоо шүргэлцэж ч байж болох юм. Зассан шүдэн дээр бүрээс хийх зай бараг байхгүй болчихсон байгааг олж харна. Яагаад ийм болчиховоо?

Яагаад гэвэл зассан шүднүүдийн анхдагч контакт буюу maximum intercuspal position (MIP) нь эрүүний үений толгойг хэвийн байдлаар үений хонхорт суухад нь саад болж байсан байна. Харин үений толгойнд саад болж байсан шүдний хэсгүүдийг өөлж авсаны дараа үений толгой үений хонхортоо илүү гүн суух боломжтой болжээ. Үүний улмаас тухайн талын шүдний эгнээний контакт нягт болж зассан шүднүүд хооронд нь бүрээс орох зайгүй болтлоо шахагджээ. Бүр чухал асуудал нь энэхүү эрүүний үений байрлалаас шалтгаалсан өөрчлөлт нь CO ба MIP-ыг орон зайн гурван хавтгайд гурвууланд нь шилжүүлж өөрчилдөг.  CO ба MIP нь уг үндсээрээ бол удаан оршин тогтнодоггүй бөгөөд байнга өөрчлөгдөж байдаг зарчимтай. Иймд Centric occlusion (CO)-аар баримжаалан эмчилгээ хийнэ гэдэг нь тогтворгүй байнгын “хөдөлгөөнт бай”-гаар баримжаалан эмчлэх гэж оролдож байна гэсэн үг юм.  Харин centric relation (CR)-аар баримжаалан эмчилгээ хийхийн тулд үндсэн гол асуудал нь maximum intercuspation ба centric relation (CR) хоёр давхцаж байх асуудал юм. Хэрэв энэ хоёр давхцахгүй байх юм бол бид ямар нэгэн шүдний хэсэг үений толгойг үений хөндийд хэвийн байрлахад саад болоод байгаа эсэх тухай бодох хэрэгтэй болно.

DR. GARY ALEX: Миний хувьд THOMAS эмчтэй бүрэн санал нэгтэй байна. Миний бодлоор жирийн нэг дундаж шүдний эмч maximum intercuspation ба centric relation-ы хоорондын ялгааг төдийлөн ойлгодоггүй. Үүнтэй адил  ихэнх шүдний эмч нар centric relation-ы талаар яг тодорхой нарийн ойлголттой байдаггүй бол үүнийг THOMAS эмч маш сайхан тайлбарлалаа. Би үүн дээр нэмж зарим нэг зүйлийг жаахан дэлгэрүүлж тайлбарлая. Centric relation гэдэг бол эрүүл эрүү чамархайн үе (temporomandibular joint)-нд тохиолддог үений толгойн хамгийн гүн суусан байрлал юм. Энэ байрлалд бүх зүйл яг ном ёсны дагуу өөр хоорондоо харьцан байршина. Centric Relation-ын талаар шүдний эмч нар яг юуг ойлгох ёстой вэ гэвэл энэ төлөв байдал нь шүднээс хамааралгүй эрүү хоншоорын бие даасан байршил юм. Эрүү хоншоор Centric Relation төлөв байдалд байрлах үед шүд бол үнэндээ хамгийн хэрэгцээгүй зүйл болж хувирна. Centric Relation-ыг хайж олоход шүд ямар ч хэрэггүй. Бид THOMAS эмчийн тайлбарласнаас MIP бол шүдээр баримжаалсан төлөв байдал гэдгийг мэддэг болсон.

Тэгвэл MIP болон Centric Relation хоорондоо давхцахгүй бол яах вэ? гэсэн асуудал эндээс урган гарна. Гэвч эмнэлзүйн бодит баримтанд тулгуурлаж үзэхэд  зарим тохиолдлуудад энэ нь томоохон асуудал үүсгэх бол зарим үед яах ч үгүй байх нь бий. Хэрэв шүдний эгнээ хоорондоо MIP төлөв байдалтай үед эрүүний үений толгой CR байршилд биш ялимгүй доош урагш түрж байршсан үед бид юу мэдэж байх шаардлагатай вэ? Энэ тохиолдол нь эмнэлзүйн асуудал дагуулах уу? Үгүй юу? Дахин хэлэхэд энэ нь зарим тохиолдолд ямар ч асуудал биш. Шүдний салбарт үүнтэй холбоотой ямар нэг асуудал урган гарахгүй байж болно. Гэхдээ хамгийн гол нь  энэ байршил нь шүдний салбарт хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг биш юм. Хэрэв шүдний эгнээ хооронд ийм асуудал үүссэн бол түүнийг шүд нөхөн сэргээх арга замаар хэрхэн засах талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй. Энэ үед гол түлхүүр хүчин зүйл нь шүдний эгнээ хооронд хийх өөрчилөлт нь хэзээ баталгаатай байх вэ? Хэзээ баталгаагүй байх вэ? гэдгийг мэддэг байх асуудал юм.

Миний үзэж байгаагаар хамгийн гол хүчин зүйл нь хоршихуйн тогтворгүй байдлаас шалтгаалсан эмнэлзүйн шинж тэмдэгүүд бөгөөд үүнд эрүүний үеэр өвдөх, булчингийн өвдөлт, шүд унах болон бусад хүчин зүйлс хамаарна. Миний хувьд хиймэл шүдэлбэрийн болон шүд нөхөн сэргээх эмчилгээний салбарт нэлээд олон зүйл хийсэн хүний хувьд өөрийн туршлага дээрээ  тулгуурлан хэлэхэд centric relation хайж олох нь ихэнх хиймэл шүдэлбэрийн хувьд хамгийн гайхамшигтай зохицдог байршил юм. Хиймэл шүдний талаас авч үзэхэд энэ нь ажилбар гүйцэтгэхэд хамгийн тааламжтай байршил. Энэ нь миний төсөөлж байгаагаар логикийн болон физиологийн хувьд үндэслэлтэй ямарч үед дахин сэргээгдэх боломжтой байршил учир энэ нь хоршихуйг нөхөн сэргээхэд тавигдах хамгийн чухал шаадлагуудыг хангаж өгнө.

 DR. JOHN CRANHAM:  Бид өвчтөнүүдэд илэрч буй хоршихуйн тогтворгүй байдлыг илтгэх эмнэлзүйн шинж тэмдэгээс нь үндэслэн тухайн өвчтөнд үнэхээр хоршихуй өөрчилөх шаардлагатай  эсэхийг бодолцох хэрэгтэй. Хоршихуйн тогтворгүй байдлыг илтгэх эмнэлзүйн шинж тэмдэгүүдэд хоршихуйн өөрчилөгдөмтгий байдал, шилжилт, булчингийн өвдөлт, эрүү чамархайн үений асуудлууд хамаарна. Хэдийгээр үений диск байрандаа байгаа ч өвдөлт өгөх нь эрүүний үений эмгэгийн эрт илрэх шинж тэмдэг юм. Бид хоршихуйг эхний ажиглалтаар Centric Relation төлөв байдалд байгаа эсэхийг тогтоох боломжтой.

Үүний зэрэгцээгээр зарим хүмүүст шүдний эгнээ хоорондоо нягт хоршиж байрлах үед үений харьцаа CR төлөв байдалд биш үений толгой ялимгүй үений төвгөр тийш шилжин байршсан тохиолдолд хэрхэх талаар бодолцож үзэх шаардлага гарна. Энэ тохиолдолд зарим нэгэн нь шүдээ зуух болон хавирах замаар өөрийн мэдэлгүй үений толгойг илүү гүнрүү гулсан оруулах бөгөөд үений толгой гүнд орсоны шинж тэмдэг болж араа шүднүүд өөр хоорондоо өндөрдсөн мэт тулна. Ямарч хэлбэрийн сайн хоршилт үүсэхэд садаа болдог томоохон хүчин зүйл нь араа бүлгийн шүд тулах эсвэл anterior guidance сайн байх явдал юм. Миний бодлоор ихэнх шүдний эмч яг ажлын талын болон түүний эсрэг талын араа шүд тулж өндөрдөхөд дургүй байх. Гэвч тэдний ихэнх нь шүдэлбэрийг MIP-гээр баримжаалан хийвэл энэ нь үений толгойг шилжихэд нөлөөлсөний улмаас MIP ба CR-ын ялгаанаас шалтгаалсан араа шүднүүд тулах асуудал үүсдэг гэдгийг мартдаг. THOMAS эмч шүд зассаны дараа гардаг шүдний эгнээ хоорондын орон зайн өөрчилөлтийн талаар тайлбарласан байгаа. Би ихэнх шүдний эмч нар нэгдүгээр болон хоёрдугаар их араа шүдэнд бүрээс хийх ажилбарын үед бүрээсийг суулгасны дараа эхний өдөр шүд хоорондын түшилцэх гадаргуугийн хоршилт маш нягт зай завсаргүй байдалтай байснаа хэдэн сарын дараа дахин үзэхэд нэг ба хоёрдугаар шүдний хооронд маш том зай үүсчихсэн байдаг асуудалтай тулгарч байсан гэж мөрийцсөн ч алдахгүй гэж бодож байна. Энэ нь өвчтөн шүдээ зуух үед араа шүдний дисталь хэсэгт хоршилт үүссэний улмаас тэр хэсэгт ирэх хүч нь шүдийг арагш нь шилжүүлсэнтэй холбоотой. Энэ нь эрүүний үений толгой CR байрлалд байгаагүйн шалтгаан юм. Иймд бид хоршихуйг иж бүрэн хяналтандаа байлгахын тулд хамгийн гол нь үений толгой өөрийн тогтвортой байрлалд бүрэн орсон байх хэрэгтэй. Энэ байршилаар баримжаалан шүдийг нөхөн сэргээвэл бид хамгийн сайн тогтвортой хоршихуйг гарган авах боломжтой.

Shud:Тогтвортой хамгийн зөв хоршихуйг хэрхэн бүтээх талаар маш олон философи ба үзэл санаанууд байдаг. Та бүхний үзэж байгаагаар мэргэжилтнүүд энэ тал дээр юу хийх хэрэгтэй вэ?

DR. THOMAS BASTA:  Миний үзэж байгаар бидний үндсэн зорилго бол бүгд ижил. Тэр зорилго бол Centric occlusion ба Centric relation давхцаж байх төлөв байдал буюу үлгэр жишээ хоршихуйг бүтээх асуудал юм. Энэ үед араа шүднүүд нэгэн зэрэг өөр хоорондоо контактлах нь үлгэр жишээ хоршихуй үүсгэхэд маш чухалын дээр үйл зүй гүйцэтгэх үед булчин ба мэдрэлийн гаралтай дасан зохицол үүсэхэд маш чухал нөхцөл болно.

Магадгүй яг энэ байдлаар оролцогчид маань хамтдаа оройн зоог барьж хоршихуй тодорхойлох өөрсдийн өвөрмөц аргачлалуудын талаар ярилцвал бид  энэ чиглэлийн маш халуун хурц асуудлуудыг дэлгэж болно. Гэвч бид бүгдийн эцсийн зорилго бол өвчтөн үйлчлүүлэгчиддээ дээд  зэргийн чанартай шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх гэдэгтэй бүгдээрээ санал нийлэх байх гэдэгт эргэлзэхгүй  байна.

DR. GARY ALEX: Хоршихуйн талаарх бүх философийн ойлголтууд нь бүгдээрээ яаж эрүү нүүрний эрхтэн тогтолцооны бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн зохилдлогоог хангасан тогтвортой, үр дүнтэй хоршихуйн схемчилэлийг гарган авах вэ? гэсэн арга замыг эрж олох, хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Үүний тулд бүх философиуд нь нэгж шүдэнд дээр  ирэх хоршихуйн ачааллыг зөв хувиарлаж тэнцвэртэй нягт контакт үүсгэхийг зорьдог. Бүх хоршихуйн философиуд нь MIP ба Centric relation-ыг яаж идеал байдлаар давхцуулах асуудлыг өөр өөрийн арга замаар хөндөн тавьдаг. Иймд бүх төрлийн хоршихуйн философыг хамгаалан тэмцэгч мэргэжилтнүүд нь бүгдээрээ л адил өөрийн өвчтөнүүддээ хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж байгаа сайн хүмүүс юм. Энэ талаараа тэд нэгэн ижил юм шиг боловч хоршихуйн философиуд нь өөр хоорондоо ойлголтын маш том ялгаатай байдаг. Миний бодлоор тэд бол өвчтөн үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн зүйлийг хийж өгөхийг хичээж байгаа ч хоршихуйн төрөл бүрийн философи, аргачлалыг эзэмшсэн л хүмүүс юм.

DR. JOHN CRANHAM:  Тиймээ, энэ бол хүн бүр өөрийн олж авсан мэдлэгээрээ дамжуулан нэгэн зорилгын төлөө тэмцэж буй үйл явц юм. Хэрэв бид өөрийн эмнэлгийн үйл ажиллагаанд тохируулан өөрийн гэсэн аргачлалыг хөгжүүлж чадах юм бол өвчтөндөө маш сайн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай болно. Энэ нь А цэгээс Z цэгийн хооронд яаж хамгийн бага алхам хийж очих вэ буюу мэдрэл булчингийн ситемийн иж бүрэн хяналтан дор үе, булчин, шүдний үйл ажиллагааны зохилдлогоог хэрхэн дээд зэргээр хангах асуудал юм. Үүнийг хайж явах замдаа бид үндсэн зорилгоосоо хазайж өөр хоорондоо харилцан ялгаатай артикуляторуудын тухай, эсвэл хоншоорын шүдний загварыг хэрхэн байрлуулах тухай маргаад явчихсан байдаг. Гэвч энэ бүгд бол үндсэн зорилгын дэргэд маш жижиг асуудлууд юм. Бас нэг асуудал нь эмч бүр хоршихуйд тулгуурлан хэрхэн хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж олгох талаарх сургалтанд тодорхой төлбөр төлөөд хамрагдах хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол танд шүдний салбар итгэхийн аргагүй тааламжтай сайхан карьер хийх газар болон хувирна. Хэрэв үүнээс татгалзах юм бол шүдний салбар таныг оршин тогноход бэрхшээмээр хэцүү газар байсан хэвээр л байх болно. Энэ нь таны ажлын бүтээмжийг унагаах шалтгаан болдог бол та хоршихуйн талаарх мэдлэгээр дамжуулан түүнийгээ буцаан олж авах боломжтой болно.   


Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье

 

 


Tag:хоршихуй, centric relation, maximum intercuspal position, эмнэлзүй

Бусад мэдээлэл:






avatar