АШУҮИС-д Нүүр амны эрүүл ахуйчийн 3 жилийн дипломын сургалтанд нэмэлт элсэлт авч байна
10-Oct-2016 0.0 0

Монгол улсын Нүүр ам судлалын салбарт амны хөндийн өвчлөлийг бууруулахад багийн хамтарсан үйл ажиллагаагаар хүн амд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлэх нь чухал байдаг. АШУҮИС-д 2016-2017 оны хичээлийн жилээс 3 жилийн өдрийн, дипломын сургалтанд нэмэлт элсэлт авч байна.

Нүүр ам судлалын салбарт ажиллах нүүр амны эрүүл ахуйч нь хүн амд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээг шүдний эмчийн удирдлаган дор гүйцэтгэх, шүдний бүхий л төрлийн эмчилгээ, үйлчилгээнд 4 ба 6 гарын ажиллагааг хамтран үзүүлэх чадвартай мэргэжилтэн юм. Олон улсын жишигт нийцсэн нэн хэрэгцээтэй энэхүү мэргэжилтэнг өнөөгийн Монголын хүн амын өвчлөл их байгаатай холбогдуулан зайлшгүй бэлтгэх, сургах шаардлагатай байна. АШУҮИС-ийн НАСС нь НАЭА-ч мэргэжилтэнг хөгжингүй орны жишгээр бэлтгэхийн тулд хамтын ажиллагаатай Япон, Солонгосын их сургуульд оюутан солилцоогоор суралцуулах, туршлага солилцох боломжтой болж байна.

Нэмэлт элсэлтийн бүртгэл нь АШУҮИС-ийн Оюутны алба дээр явагдаж байгаа тул суралцахыг хүссэн та бүхэн 2016 оны 10 дугаар сарын 10-17 ны хооронд бүртгүүлнэ үү?

Жич: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн элсэгчдийг ЭЕШ-ын оноо хамаарахгүйгээр элсүүлэх боломжтой

Холбоо барих утас:

Б. Сапаар 88103915

М. Хосбаяр 95522424

Хаяг: АШУҮИС-ийн Оюутны алба, 254 тоот


Tag:мэдээлэл, НАСС, Эрүүл Ахуйч, нүүр амны эрүүл ахуйч

Бусад мэдээлэл:






avatar