Америкийн судлаачид шүдний тулгуур эдийн өвчинд хамааралтай генүүдийг илрүүллээ
12-Oct-2016 603 0.0 0

NEW YORK, USA: АНУ-ын Колумбия Их Сургуулийн Анагаах ухааны төвийн судлаачид шүдний тулгуур эдийн өвчинд хамааралтай байж магадгүй 41 тохируулагч генийг олж илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Энэхүү судалгаа нь генийн инженерчилэлийн аргыг шүдний тулгуур эдийн өвчинд хамааралтай байж болох генийг олж илрүүлэхэд ашигласнаараа онцлог болж байна. Ийнхүү өвчинд нөлөөлөх генийг олж илрүүлсэн явдал нь хүнд хэлбэрийн тулгуур эдийн өвчнийг эмчилэхэд шаардлагатай компаундыг хөгжүүлэхэд томоохон алхам болж байгаа гэнэ.

Шүдний тулгуур эдийн өвчин үүсэхэд генетикийн нөлөөг тогтоох, өвчинд илүү ихээр нөлөөлж байгаа өвөрмөц генүүдийг олж тогтоохын тулд судлаачид томоохон хэмжээний генийн сангийн өгөгдөлийг ашигласан байна. Энэхүү судалгаанд 70 эрүүл, 243 шүдний буйлны орчимд нөлөө учруулсан тулгуур эдийн өвчин бүхий хүмүүсээс түүвэрлэн авсан 120  хүний 313 буйлны эдийн дээжийг ашиглажээ.

Ген ба өвчний харилцан хамаарал ба өвөрмөц генийг олж тогтоохын тулд тусгай зориулалтын алгоритм ашиглаж 41 мастер тохирууллагч генийг санал нэгтэйгээр сонгон авсан бөгөөд тэдгээр нь тус бүртээ 25-833 генийн үйл ажиллагааг тохируулдаг байна.

“Бидний судалгаа цаашдаа тулгуур эдийн өвчинд хамааралтай маш сонирхолтой генүүдийн жагсаалт гаргах чиглэлрүү улам нарийсах болно” гэж Колумбия Их Сургуулийн Анагаах ухааны төвийн Нүүр ам судлалын салбарын профессор Panos N. Papapano хэлж байна. “Энэ нь бидэнд туллгуур эдийн өвчинд онцгой нөлөөтэй хэдхэн генүүдийг олж тогтоох боломж олгоно” гэж тэрээр нэмж хэллээ.

Papapanou болон түүний багийнханы олж илрүүлсэн олон генүүд нь шүдний тулгуур эдийн өвчин үүсгэхэд нөлөөлж байгаа нь лабораторийн болон эмнэлзүйн ажиглалтаар батлагдаад байна.

Ийнхүү тохируулагч генүүдийг олж илрүүлсэн нь судлаачидад шүдний тулгуур эдийн эм болон эмчилгээний үйлчлэлийг турших нийлмэл бүтэцтэй компаунд гарган авахад туслах юм байна. Үүн дээрээ эмийн бодис эмчилгээг туршиж үзсэнээр илүү эрт үе шатанд тулгуур эдийн өчинг таслан зогсоох боломж олгох гэнэ.

“Одоогоор эдгээр генүүдийг туршилт судалгаанд оруулахын өмнө лабораторийн нөхцөлд илүү сайн нарийвчилал хийх шаардлагатай байна” гэж профессор Panos N. Papapano үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Identification of master regulator genes in human periodontitis,” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 8-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.

 


Tag:Research, судалгааны тойм, тулгуур эдийн өвчин

Бусад мэдээлэл:






avatar