Шүдний эмч нар дунджаар 75 нас хүртлээ байнга суралцсаар байдаг гэнэ
13-Oct-2016 0.0 0

Амьдралынхаа туршид карьер хөөж, өөрөөрөө бахархаж амьдрах, үргэлж шинэ технологийн талаар суралцаж дадлагажих нь шүдний мэргэжилтнүүдийн амьдралынх нь зайлшгүй нэг хэсэг байдаг. Гэхдээ юу ч хийж амжаагүй мэт байхад нэг л мэдэхэд нас тань тэтгэвэрт гарахад ойрхон болчихсон байдаг ч та үргэлжлүүлж суралцах хэрэгтэй байдаг.

Иймд хийж бүтээхийг хүссэн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн тэтгэвэрт гарах хүртлээ 5-20 жилээр төлөвлөгөөгөө гаргасаар байдаг. Шүдний мэргэжил нь  цаг үргэлж тогтмол хувирч байдаг. Үргэлж шинэ бүтээгдэхүүн технологи гарахын хэрээр түүнийг дагаад суралцах, практиктаа нэвтрүүлэх хэрэгцээ байнга гарч байдаг.  Шинэ технологи нэвтрүүлэхийн зэрэгцээгээр та өөрөө практикт үргэлж суралцсанаар таны ажил хялбар болж үйлчлүүлэгчидэд ч гэсэн тааламжтай нөхцөл байдал үүсдэг. Ямар ч шүдний эмч өөрийгөө үргэлж сайжруулж байх хэрэгтэй. Үргэлж ном сонин сэтгүүл internet дэх мэдээллүүдийг уншиж өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Орчин үед өвчтөнгүүд маань маш өндөр мэдлэгтэй технологийн боловсрол өндөртэй болсон үе тиймээс тэдний хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд үргэлж шинийг хайж ирэлхийлж суралцаж байх хэрэгтэй.

“Хэрвээ чи урт хугацааны туршид амжилттай өсөж дэвшиж карьераа хөөхийг хүсэж байгаа бол зөв энергитэй, чамайг хойш нь чангаадаггүй, өсөж дэвшихэд чинь хамт байж чадах тийм л хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэж Dr. Bill Domb хэлжээ. Амжилттай яваа чадвартай эмч болгоны ард сайн баг, сайн хамт олон байдаг.

Сууж сур. Хэрвээ карьераа өөрчилье гэж бодож байгаа бол анх эхэлж байгаа хүмүүс эхний найман жил бүтэн цагаар сууж ажиллаж туршлага хуримтлуул гэж Dr. Stephen Johansen гэж зөвлөжээ.

Эрүүл бай. Шүдний мэргэжил оюуны болон бие мах бодийн хувьд стресс өндөртэй ажил гэж үздэг. Карьераа амжилттай үргэлжлүүлж явах нь дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой гэж Dr. Kokott хэлжээ. Дасгал хийх нь маш чухал ялангуяа зөв дасгалаа олж хийх нь их чухал. Хамгийн зөв дасгал бол иог, иог таныг уян хатан болгож өөрчилхөөс гадна ажлын ачааллаас үүссэн стрессыг тань гадагшлуулахад чухал нөлөөтэй.

Аз жаргалтай бай. Хэрвээ та ажлаа олчихсон бол амьдралынхаа балансыг тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Амьдралаас үргэлж аз жаргалтай байх замыг хайж ирэлхийлж бай, хийж байгаа ажилаасаа үргэлж таашаал авч болно шүү дээ!!!.


Tag:Шүдний эмч, менежемент

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar