Японы Шүдний Тулгуур Эдийн Нийгэмлэгийн 59 дэх удаагийн чуулган боллоо
13-Oct-2016 456 0.0 0

10-р сарын 6-8 өдрүүдэд Нийгата мужийн Нийгата хотод Японы Шүдний Тулгуур эдийн Нийгэмлэгийн 59 дэх удаагийн их хурал “Шүдний тулгуур эдийн өвчин ба ахмад настнуудын тулгуур эдийн менежемент” сэдвийн дор болж төрөл бүрийн лекц, симпозиум ба постер арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Токиогийн Их Сургуулийн ахмад настнуудын судалгаа, шинжилгээний төвийн профессор Tetsuo Tsuji (辻 哲夫氏) “Хэтөндөр настнуудад зориулсан амны хөндийн тусламж үйлчилгээний бодлого” сэдвээр тусгай лекц уншлаа. Сүүлийн үед японы хүн амын насжилт тасралтгүй өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор ахмад настнуудын тусламж үйлчилгээний асуудлыг тусгайлан авч үзэх шаарддагатай болоод байна. Үүний тулд амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг аль болох эрт олж илрүүлж, урьдчилан сэргийлэх нь чухал болохыг тэрээр дурдлаа.

“Тулгуур эдийн өвчний оношлогоо ба эмчилгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан симпозиумд Ниппон Их Сургуулийн Нийгата салбарын профессор Yuko (祐子氏) “Ахмад настнуудын тулгуур эдийн эмчилгээний өнөөгийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавьсан ба 8020 хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын шүдний буйлны карманы гүн 4 мм болон түүнээс их байгаа нь хэвийгээр сайнгүй үзүүлэлт боловч тухайн хүмүүс шүдтэйгээ байгаа нь хангалттай юм гэсэн санааг илэрхийлсэн байна. Түүнчилэн ахмад настнуудын тулгуур эдийн өвчний эмчилгээний менежемент ба амны хөндийн арчилгааны тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Симпозиумын дараа өрнүүлсэн хэлэлцүүлгүүд нь амны хөндийн арчилгааны илүү дэвшилтэт аррга ззамуудыг хайж олох, тулгуур эдийн өвчлөлийн талаарх үзэл бодлыг өөрчилөхөд чиглэгдсэн байна.


Tag:тулгуур эдийн өвчин, гадаад үйл явдал, Япон, конференц

Бусад мэдээлэл:






avatar