Virtual surgical planning төхөөрөмж нь нэг удаагийн мэс ажилбарын дор эрүү нүүрний иж бүрэн нөхөн сэргээлт хийх боломж олгож байна
17-Oct-2016 197 0.0 0

ROCK HILL, S.C., USA: Мэс заслын эмчилгээний төлөвлөгөө  боловсруулах ба эмнэлзүйн багаж зэмсгийн хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан ажилладаг 3D Systems Healthcare компани нэгэн гайхамшигтай нөхөн сэргээлтийн зориулалтын бүтээгдэхүүнээ саяхан олон нийтэд таницууллаа.  Jaw in a Day хэмээн нэрлэх энэхүү бүтээгдэхүүн нь нэг удаагийн үйлдлээр эрүү нүүрний эд нөхөн шилжүүлэх мэс заслын явцад завсрын зориулалттай түр шүдэлбэрийг шууд өвчтөнд суулгаж өгөх боломжийг олгож байна. Мэс заслын төлөвлөгөө боловсруулахаас авхуулаад шүдэлбэрийн дизайн ба чиглүүлэгч, CAD/CAM ашиглаж эцсийн гүйцэтгэлийг хийх гээд бүх зүйлийг уг программ хангамжид багтаасан байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг ашигласнаар мэс заслын хугацаа хамгийн багадаа сар хүртэл наашилах боломжтой болох гэнэ.

Уламжилалт эрүү нүүрний нөхөн сэргээх мэс заслын ажилбар нь олон үе шатыг дамжсан хагалгаануулаас бүрдэх бөгөөд нийт эмчилгээний хугацаа 6-12 сар хүртэл үргэлжилдэг. Энэ бүхий л хугацаанд өвчтөн шүдгүй байх тул энэ нь гоо сайхан, үйл зүй,  сэтгэлзүйн талаас өвчтөнд сөрөг нөлөө учруулж байдаг.

Тэгвэл Jaw in a Day эрүү нүүрний мэс засал, шүд нөхөн сэргээлтийн программ хангамж нь 3D дүрслэлийн үндсэн дээр Virtual Surgical Planning Reconstruction service хийх боломжийг хэн бүхэнд олгож байна. Мэс заслын эмч тус компаний 3D, CAD/CAM чиглэлээр мэргэшсэн инженертэй хамтран ажилласнаар тухайн хүнд зориулсан эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, өвчтөнд тухайлан зориулсан мэс заслын чиглүүлэгч guide-уудыг хамтран бэлтгэх, эмчилгээнд ашиглах загвар ба зэмсгүүдийг сонгох боломжтой. Үүний дараа тухайн төхөөрөмж нь яг мэс заслын эмчийн хүсэж байгаагаар эмчилгээний ажилбарын хяналтын загварыг 3D принтэрээр хэвлэж өгнө. Мэс заслын дараа өвчтөнд суулгах завсрын түр хугацааны шүдэлбэрийг шууд бэлтгэж өгөх тул уламжилалт мэс заслын ажилбартай харьцуулахад эмчилгээний хугацааг ихээхэн хэмжээгээр хорогдуулж өгнө.

“Энэхүү single-stage reconstruction technique нь миний өвчтөнүүдэд зориулсан мэт үнэхээр орчин үеийн шаардлагад нийцсэн байна. Энэ нь  эмчилгээний олон шат дамжлагаас зайлсхийх боломж болгож байгаагаараа цаг хугацааг ихээхэн богиносгож өгч байна” гэж Нью-Йоркийн Lenox Hill Hospital-ын Эрүү нүүрний хавдар судлал, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Dr. David L. Hirsch үзэж байна.


Tag:эрүү нүүрний мэс засал, технологийн мэдээлэл, virtual surgical planning

Бусад мэдээлэл:






avatar