АНУ-ын эндодонтын мэргэжилтэн сувгийн эмчилгээний хүндрэлийн чиглэлээр лекц уншина
17-Oct-2016 2848 0.0 0

АШУҮИС-ийн Нүүр Ам Судалын Сургуулийн Нүүр Амны Эмчилгээний тэнхим АНУ-ын мэргэжилтэн Dr.Kim Song Jung-тай хамтран дараах сургалтыг зохион байгуулах гэж байна.

Лекцийн  агуулга:

  1. Яаралтай тусламж
  2. Шүдний зөөлцийг нөхөн төлжүүлэх арга
  3. Сурвалжийн шимэгдэл
  4. Сурвалжийн перфораци
  5. Хугарсан файлыг сурвалжаас гаргаж авах арга

Лекц унших лектор: Dr.Kim Song Jung, АНУ-ын сувгийн эмчилгээгээр мэргэшсэн эмч.

Дадлагын хичээлийн агуулга: Сувагт хугарсан файлыг сувгаас гаргах, сурвалжийн перфорацийг эмчлэх, зөөлцийг нөхөн төлжүүлэх аргуудыг авахуулсан шүдэн дээр хийж гүйцэтгэнэ.

Сургалтаар олгох кредит: 2 кр

Сургалт болох огноо: 2016 оны 11-р сарын 15 –нд 10 цагт, 16-нд 11 цагт эхэлнэ.

Сургалт болох газар:  НАСС-ын хичээлийн байр, № 305 тоот

Бүртгэл: Гар дадлагын бүртгэл 10-р сарын 31-нд дуусна. ( эхний 20 хүн)

Бүртгүүлэх, лавлах утас: 99071243


Tag:Сургалт, Эндодонт, Шүдний сувгийн эмчилгээ

Бусад мэдээлэл:






avatar