Шүдний эмчилгээний салбарын дүрс оношилгоо буюу C. Edmund Kells эмчийн бидэнд үлдээсэн өв
19-Oct-2016 0.0 0

Шүдний салбарт маш олон шинийг бүтээгчид, сэтгэгчид байсныг анагаах ухаанд мэдээ алдуулалтыг анх хэрэглэсэн Horace Wells ба William Morton эмч нар, шүдний эмчилгээний салбарт томоохон хувь нэмэр оруулсан Greene Vardiman (G.V.) Black, амны хөндийн нянгийн ялгаруулсан хүчил шүдний бүтцийг эвддэгийг анх нээсэн Willoughby Miller эмч, анхны компьютер томографийг бүтээсэн Robert Ledley зэргээр дурдаж болно.

Тэгвэл C. Edmund Kells эмч бол тэднээс дутахгүй нэгэн бөгөөд орчин үеийн шүдний тусламж үйллчилгээний салбар бүрэлдэн бий болоход түүний оруулсан хувь нэмэр үлэмж их юм. Тэрээр шүдний салбарт зөвхөн дүрс оношилгоог нэвтрүүлсэн биш анагаах ухааны салбарт маш олон тооны бүтээлийн патентийг эзэмшдэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн scientific genius буюу суут хүн байлаа.

1895 онд Wilhelm Conrad Roentgen анх удаа X-ray цацрагийг нээсэн бол түүний дараа жил нь л гэхэд C. Edmund Kells анагаах ухааны хувьсгал болсон энэ томоохон нээлтийг шүдний эмчилгээний салбарт нэвтрүүлж байсан бөгөөд Roentgen рентген цацарагийг нээсэн тухай мэдэгдсэнээс ердөө хэдхэн сарын дараа 1896 онд Ashville, N.C -д болсон Southern Dental Association-ы их хурал дээр шүдний салбарт рентген оношлогооны аргачлал  нэвтрүүлсэн тухай илтгэлээ тавьж байжээ.

1919 онд тэрээр албан ёсоор National Dental Association(NDA)-ы Их Хуралд илтгэлээ тавьж байх үедээ рентген зургийн агачлалаа ашиглаад аль хэдийнээ 23 жил өнгөрсөн байсан байна.

Түүний шүдний салбарт ямар их үүрэг  гүйцэтгэсэний нэгээхэн жишээ нь 19-20-р зууны үед эмч нарын дунд тархаад байсан шүдний гаралтай халдварууд нь бүх өвчний шалтгаан  болж байна гэсэн focal infection theory-д тулгуурласан итгэл үнэмшлийг сөрөн зогсож таслан зогсоосон явдал юм.

1915 онд Dr. Frank Billings эмч Stanford University дээр гүйлсэн булчихрай авах, шүд авах зэрэг нь хэсэг газрын халдварыг эмчилэх гол арга зам болох тухай лекц уншсан байна. Түүний илтгэлд маш олон ерөнхий мэргэжлийн эмч нар, шүдний эмч нар итгэсэн бөгөөд тухайн үедээ ххамгийн нэр хүндтэй Dr. Charles Mayo-ч түүний онолыг дэмжиж байжээ. Үүний дараа шүдний эмч нар ерөнхий эмч нарын хүсэлтийн дагуу шүднүүдийг хайр найргүй авах болсон байна.

C. Edmund Kells эмч энэ нөхцөл байдлыг анхнаас нь эсэргүүцэж таслан зогсоохоор тэмцсэн бөгөөд шүд авах нь хэсэг газрын халдварыг эмчлэхэд нөлөөгүй болохыг шинжлэх  ухааны үндэслэлтэйгээр  батлаж байжээ.

C. Edmund Kells эмч мөн шүдний эмчилгээний маш олон патент эзэмшдгийг дээр дурдсан бөгөөд анхны цахилгаан компрессор, анхны цахилгаан үзлэгийн сандал, анхны  үзлэгийн гэрэл, шүдний үзлэгийн өрөөг цахилгаан төхөөрөмжөөр хангах санаачилга зэрэг нь бүгд түүний бүтээл юм байна.

C. Edmund Kells хэдийгээр 1928 онд насан өөд болсон ч түүний бүтээл өнөөг хүртэл дэлгэмэл рентген зургийн төхөөрөмж, Cone Beam Computer Tomography (CBCT) хүртэл үргэлжилсээр байна.  


Tag:түүхэн товчоо, history of dentistry, Нүүр Ам Судлал

Бусад мэдээлэл:






avatar