Precident Aesthetic Dental Clinic-ийн эмч нар "Нарны хаан хүүхдүүд" цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ
21-Oct-2016 5.0 0

Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн байгууллагын нөөц, бололцоог түшиглэн хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулахыг зорьж ажилладаг байгууллагуудын нэг болох Прицидент ХХК-ний Precident Aesthetic Dental Clinic эмнэлэг нь Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх "Нарны хаан хүүхдүүд" цэцэрлэгийн 16 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  эмчилж, эрүүлжүүлж ажиллаа.

 Цаашид эдгээр хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд нь насан туршид нь анхаарал тавин ажиллахаар боллоо.

Түүнчлэн тус эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014, 2015 онуудад Малайз Улсын Үндэсний Их Сургуулийн эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран 25 дугаар тусгай дунд сургуулийн саажилттай болон Дауны синдромтой хүүхдүүдийн амны хөндийд үзлэг, эмчилгээг хийсэн байна.

Монголын хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа Прицидент ХХК-ний Precident Aesthetic Dental Clinic эмнэлгийн хамт олонд нийт нүүр ам судлалын салбарын эмч мэргэжилтнүүд, иргэдийн өмнөөс талархал илэрхийлье .

Shud.mn

 

 


Tag:урьдчилан сэргийлэх сайн дурын үйл , Precident Aesthetic Dental Clinic, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar