Zimmer Biomet компани Orthopaedic Research and Education Foundation-ы үйл ажиллагаанд зориулан 100 000 USD-ийн хандив өргөлөө
23-Oct-2016 532 0.0 0

ROSEMONT, Ill. and WARSAW/ Тулгуур эдийн эрхтэн тогтолцооны тусламж үйлчилгээний салбарын технологийн тэргүүлэгч ханган нийлүүлэгч болох Zimmer Biomet Holdings, Inc. Orthopaedic Research and Education Foundation (OREF) байгууллагын судалгааны үйл ажиллагаанд зориулан 100 000 USD-ын хандив өргөхөө өнөөдөр амлалаа.

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2010 онд Zimmer Biomet нь OREF судалгааны байгууллагад тулгуур эдийн эрхтэн тогтолцооны гэмтэл ба өвчин эмгэгийн эмчилгээ оношлогоог сайжруулан боловсронгуй болгох чиглэлийн судалгааны төслүүдийг 6 сая гаран USD-ийн санхүүжилт олгож Career Development Award, Clinician Development Program, Young Investigator Grants, New Investigator Grants, Resident Research Symposia and Collaborative Research Agenda in Hip/Knee and Trauma хөтөлбөрүүдийг ивээн тэтгэх болсон юм.

“Zimmer Biomet ба Orthopaedic Research and Education Foundation (OREF)-ы хамтын ажиллагаа нь хүний биеийн тулгуур эдийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн эмчилгээ оношлогоог илүү сайжруулан боловсронгуй болгоход тус сангийн үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой” гэж Zimmer Biomet-ын CEO David C. Dvorak хэлж байна.

OREF-ын Individual Development Committee-ын захирал Richard F. Santore, MD “Zimmer Biomet ийнхүү судалгааны төслүүдийг санхүүжүүлэх болсон нь OREF-ын үйл ажиллагаанд маш эерэг мессеж болж байна. Үүний үр дүнд сангийн үйл ажиллагаа тогвортой үргэлжлэх боломжтой боллоо” гэж хэллээ.

АНУ-ын Хүний үе холбоо ясны эдийн судлгааны тайланд дурдсанаар тулгуур эдийн эрхтэн тогтолцооны эмгэг нь хүнийг удаан хугацаанд өвдүүлэн зовоож, хөгжлийн бэрхшээлд оруулдаг ахимаг настнуудад хамгийн өргөн тохиолддог өвчин эмгэгүүдийн нэгд тооцогддог. “OREF ба Zimmer Biomet нь тулгуур эдийн эрхтэн тогтолцооны эмгэгийн чиглэлээр удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа түүхтэй байгууллагууд юм. Энэ удаагийн үйл ажиллагаа нь OREF болон тулгуур эдийн өвчтэй хүмүүст зориулсан бидний хамтын ажиллагааны шинэ хуудсыг эхлүүлж байна” гэж Orthopaedic Research and Education Foundation (OREF)-ы Ерөнхийлөгч David G. Lewallen, MD хэллээ.

Zimmer Biomet-ын тухай товч

1927 онд байгуулагдсан Zimmer Biomet нь хүний тулгуур эдийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн эмчилгээний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн чиглэлээр дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогддог глобал үйлдвэрлэгч юм.

 


Tag:гадаад үйл явдал, Zimmer Biomet

Бусад мэдээлэл:






avatar