Өнгөр илрүүлэгчтэй шүдний оо нь зүрхний өвчлөл ба инфарктын эрсдлийг бууруулж магадгүй гэнэ
24-Oct-2016 300 0.0 0

BOCA RATON, Fla., USA: Дэлхий даяар эрүүл  мэндийн салбарын  мэрргэжилтнүүд сүүүлийн үед амны хөндийн эрүүл мэнд ба амны хөндийн өвчлөл нь зүрх суддасны өвчин ба цус харвалт зэрэгтэй хамааралтай гэдгийг санал нэгтэйгээр зөвшөөрөх болсон. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар шүдний өнгөр тодорхойлогчтой оо хэрэглэдэг өвчтөнүүдэд зүрхний өвчнийг тодорхойлогч маркерүүд маш бага илэрч байгаа нь тус оо нь шүдний өнгөрийг хагалттай хэмжээнд арилгаснаар биеийн эрхтэн тогтолцооны үрэвсэлээс сэргийлж байна гэж үзэж байна.

Уг судалгаанд 19-44 насны 61 хүмүүс хамрагдсан ба санамсаргүй түүврийн байдлаар хоёр бүлэг болгон ангилсан байна. Нэгдүгээр бүлгийн хүмүүст өнгөр ирүүлэгч бүхий шүдний оог 60 хоногийн турш хэрэглүүлсэн бол хоёрдугаар бүлгийн хүмүүсийг хяналтын бүлэг болгож тодорхой нэр хаяггүй шүдний оог (placebo) мөн 60 хоногийн хугацаанд хэрэглүүлсэн байна. Шүдний өнгөрийг тодорхойлоход  fluorescein ам зайлагчийг ашигласан ба бүдэг гэрлийн дор амны хөндйн зургийг буулган авчээ.

Судалгааны үр дүнд анализ хийж үзэхэд өнгөр илрүүлэгч бүхий шүдний ооны өнгөр арилгасан дундаж үзүүлэлт 49 байсан бол ердийн шүдний  оо ашиглсан хүмүүст энэ үзүүлэлт 24 байсан байна. Лабораторийн шинжилгээгээр шүдний өнгөр илрүүлэгчтэй шүдний оо хэрэглэсэн 38 өвчтөнд зүрхний шигдээс ба инемия өвчнийг  тодорхойлогч маркер хэт мэдрэг C-reactive protein (hs-CRP)-ы хэмжээ багассан байсан бол ердийн шүдний оо хэрэглэсэн өвчтөнүүдэд уг маркер 25%-аар ихэссэн үзүүлэлт гарсан байна.

Энэхүү судалгаанд ашигласан өнгөр илрүүлэгчтэй Plaque HD шүдний  оо нь Targetol Technology-ийн бүтээгдэхүүн ба найрлагандаа ургамлын гаралтай нэгдэлүүд агуулдаг  тул ердийн оотой харьцуулахад өнгөр арилгалт нь өндөр түвшинд бөгөөд 2016 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн юм.

Судлаачдын дүгнэлтээр энэхүү шүдний оо нь амны хөндийн нян бактериудыг устгаж үрэвсэлийн маркериудын түвшнийг бууруулж өгсөнөөр зүрхний өвчлөлийн эрсдэлийг багасгаж байна гэсэн байна. Гэвч үр дүнг илүү нарийвчлан шалгахад  өргөн хүрээний эмнэлзүйн туршилт судалгаа хийх хэрэгтэй байгааг мөн цохон тэмдэглэжээ.

Энэхүү судалгаа  “Randomized trial of plaque identifying toothpaste: Dental plaque and inflammation,” гарчигтайгаар American Journal of Medicine-ы 10-р сарын 19-ы дугаарт онлайнаар нийтлэгдсэн бол хэвлэлтэнд хүлээгдэж байна. Судалгааг Florida Atlantic University-н судлаачид гүйцэтгэжээ.


Tag:Plaque HD, шүдний оо, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar