Тархи таллаж өвдөх (Мигрень) нь амны хөндийн нянгуудтай холбоотой байж болзошгүй
26-Oct-2016 5.0 0

LA JOLLA, Calif., USA: Тархи таллаж өвдөх өвдөлт буюу мигрень өвчин нь дэлхийн хэмжээнд өргөн тархсан өвчин бөгөөдсаясая хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж тав тухыг алдагдуулж байдаг сөрөг хүчин зүйлсийн нэг юм. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар мигрений өвөдлт бүхий хүмүүсийн амны хөндийгөөс ердийн хүмүүсийнхээс тэс өөр  нитратыг өөрчилөх чадвартай өвөрмөц төрлийн нянгууд илрүүлсэн болохыг зарлалаа.

Судлаачид амны хөндийн 172 дээж хоол боловсруулах замын 1196 дээжийг судлаж нян бактериудыг ялгаж үзээд мигрегь бүхий хүмүүсийн амны хөндийн нянгууд мигреньгүй хүмүүсийнхээс эрс өөр байгаа болохыг тогтоосон байна. Үргэжилсэн судалгааны явцад мигрень бүхий хүмүүсийн амны хөндийн нян бактериудын нь нитрат, нитрит, нитратын исэл агуулсан ферментэд үйлчилэх үйлчилэлээрээ эрс ялгаатай байлаа.  

Нитрат  агуулсан зарим нэгдлүүд нь мигрень өвчний өвдөлтийн гол өдөөгч хүчин зүйл гэж үздэг бөгөөд боловсруулсан мах, ногоон навчлаг төрлийн  хүнсний ногоо зарим төрлийн эмэнд агуулагддаг. Амны хөндийн нянгууд эдгээр нитрат  нэгдлийг нирит болгон хувиргаж  цусанд оруулах ба тодорхой хүчин зүйлсийн нөлөөг дор нитритүүд нь нитритийн исэл болон хувирдаг.

Хэдийгээр амны хөндийн нитратыг багасгагч  нян ба мигрений хооронд тодорхой хамаарал байгаа нь тодорхой  байгаач тэдгээр  нян бактери нь яг мигрений шалтгаан болж байгаа эсэхийг илүү нарийвчилалтай тогтоох шаардлагатай  байна гэж судлаачид үзэж байна.

Migraine Research Foundation -ы мэдээллээр дэлхийн хэмжээгээр 1 тэрбум орчим хүмүүс мигрений тархи таллан өвдөх өвдөлтөнд нэрвэгдсэн байдаг байна. Иймд мигренийг дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тарсан өвчний  3-рт оруулдаг.  Харамсалтай ньуг өвчнөөр өвдсөн нийт хүмүүсийн  тал хувь нь огтөвчнөө оношлуулж байгаагүйбайдаг бол дийлэнх хувь нь өвчнөө эмчлүүлэх гэж эрүүл  мэндийн байгууллагад ханддаггүй.

Энэхүү судалгаа нь   “Migraines are correlated with higher levels of nitrate-, nitrite-, and nitric oxide-reducing oral microbes in the American Gut Project Cohort,” гарчигтайгаар American Society for Microbiology-н нээлттэй хандалт бүхий mSystems сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааг San Diego School of Medicine ба University of California судлаачид хийж гүйцэтгэсэн байна.


Tag:судалгааны тойм, мигрень

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar