Дунд сургуулиудад суурилсан Dental Sealant хөтөлбөр нь шүд цооролд өртөмтгий бүлгийн хүүхдүүдэд үнэ өртөг хямд бөгөөд үр дүнтэй
27-Oct-2016 432 0.0 0

Судалгаагаар шүдний Sealant түрхлэг нь дунд сургуулийн насны хүүхдүүдийн шүдний цоорлын 80 хүртэл хувийг урьдчилан сэргийлж чадаж байгаа нь тогтоогдсон байдаг. Энэхүү эмчилгээ нь хэрэглэхэд маш хялбархан, өвчин эмзэглэлгүй боловч АНУ-ын CDC Vital Signs report-д дурдсанаар 6-11 настай хүүхдүүдийн 60% нь Sealant огт түрхүүлээгүй  байгаа нь тогтоогдсон байна.

Dental sealants гэдэг нь шүдний гадна гадаргууд түрхэж  нимгэн бүрхэвч үүсгэх байдлаар шүдийг хамгаалдаг хамгаалалт юм. Тэгвэл дунд сургуулиудад тулгуурласан Dental Sealant хөтөлбөрийн хүрээнд илүү  олон хүүхэд энэ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах болоод  байна.

Дунд  сургуулийн  Dental Sealant хөтөлбөр нь нэн ялангуяа бага орлоготой гэр бүлиийн хүүхдүүдэд чухал үр дүнтэй бөгөөд тэдгээр хүүхдүүд нь орлогын хязгаарлагдмал байдлаасаа шалтгаалан шүдний эмнэлэг үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Хөтөлбөрийн зорилго нь аль болох олон хүүхдүүдийг  үнэ төлбөргүй хамруулах, эмчилгээний зардлыг бууруулахад чиглэгддэг.

“Шүдний эмчилгээнд хамрагдаж чадаагүй маш олон хүүхдүүд цооролтой шүднүүдийнхээ улмаас юм идэх, ярих, суралцах үйл ажиллагааны бэрхшээлтэй тулгардаг” гэж АНУ-ын Өвчний тандалт судалгааны төвийн захирал  Tom Frieden, MD, MPH хэлж байна. “Шүдний sealant эмчилгээ нь үнэ өртөг хямд  боловч маш үр дүн сайтай урьдчилан сэргийлэлт боловч одоогийн байдлаар бага орлоготой иргэдийн хүүхдүүдийн зөвхөн 3 хүүхэд тутмын 1 л хамрагдаад байна. Иймд дунд сургуулиудад  суурилсан sealant хөтөлбөрнь илүү олон хүүхэд хамрагдах боломж олгоно” гэж тэрээр нэмж хэллээ.

Дунд сургуулиуддад сууриалсан Sealant хөтөлбөр нь  өртөг хямд ч үр дүн, нөлөөлөл дээд зэрэг

 Sealant хөтөлбөрийг сургуулиудад зохион байгуулах нь үр дүн сайтай. Сүүлийн үеийн судалгаагаар  түрхлэг түрхсэнээс хойших 2 жилийн хугацаанд шүдний цоорлоос 80% хамгаалж байсан бол 4 жилийн дараа нийт шүднүүдийн 50%-ыг хамгаалж байсан үр дүн үзүүлсэн байна. Хамгаалах түрхлэг нь амны хөндийд 9 жил хүртэл хугацаанд тогтвортой байсан баримт бий.

Тайлангаас харахад:

  • 6-11 настай хүүхдүүдийн 43%нь хамгаалах түрхлэгтэй  байна. Бага орлоготой ба өндөр орлогтой гэр бүлийн хүүхдүүдиийг харьцуулан үзэхэд бага орлогтой гэр бүлийн хүүхдүүдийн түрхлэгэд хамрагдсан байдал  нөгөө бүлгээс 20%-аар бага байна
  • Сургуулийн насны түрхлэггүй хүүхдүүд нь тзрхлэгтэй хүүхдүүдээс гурав дахин их байна
  • Сургуульд суурилсан sealant хөтөлбөрийн үр дүнд 7 сая орчим бага орлогтой гэр бүлийн хүүхдүүд урьдчилан сэргийлэгдэх бөгөөд нийтдээ 300 сая USD-ийн эмчилгээний төлбөрийг хөнгөвчилж  өгнө

АНУ-ын Өвчний тандалт судалгааны төв (CDC) дунд сургуулиудад суурилсан Dental Sealant хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бүс нутгуудыг дэмжин хамтран ажиллана

Бүс нутаг, мужийн засаг захиргаа нь дунд сургуульд суурилсан Dental Sealant хөтөлбөрт гол байр суурь эзлэх бөгөөд тэдгээрийн санаачилгаар хэр олон сургууль хамрагдах, хэр хэмжээний зардал гарахыг төлөвлөх юм байна.

Одоогийн байдлаар Өвчний тандалт судалгааны төв (CDC) нийт 21 мужийн нийгмийн эрүүл мэндийн салбар хороодтой энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна гэж мэдээллээ.

 

  


Tag:менежемент, CDC, Dental Sealants

Бусад мэдээлэл:






avatar