Эрүүний шүдний эгнээний хэсгийн мэдээ алдуулалтыг амжилттай гүйцэтгэхэд тохиолддог бэрхшээлтэй асуудлууд
24-Nov-2016 1300 0.0 0

Эрүүний шүдний эгнээнд хангалттай хэмжээний мэдээ алдуулалт хийх нь шүдний эмч нарт бүхий л цаг үеийн  турш бэрхшээлтэй, хүнд сорилт болсоор ирсэн байдаг. Шүдний эмчилгээний үед өвчтөнд учруулах өвдөлтийн мэдрэмж нь судалгааны баримтаас харахад хүмүүсийн шүдний эмнэлгээс зайлсхийх хамгийн том хүчин зүйл болдог.1 Тэр тусмаа эрүүний mandibular anesthesia мэдээ алдуулалт нь илүү бэрхшээлтэйн улмаас шүдний эмч нарт эрүүний иж бүрэн мэдээ адлдуулалт хийх нь тийм ч хялбар зүйл биш шүү гэдгийг байнга сануулдаг.  

Хэсгийн мэдээ алдуулалтын тухай баримтуудыг тоймлон үзүүлэхийн өмнө энэхүү өгүүлэл нь хэсгийн мэдээ алдуулалтанд нөлөөлдөг зарим нэгэн хүчин зүйлсийн тухай цухас дурдах болно. Уламжилалт аргаар эрүүний мэдээ алдуулалтыг шалгахдаа ихэвчлэн өвчтөнөөс асуулт асуух (Уруул чинь бамбайж байна уу?) зөөлөн эд салстыг шалгах (зондоор хатгах ба уруулыг чимхэх) эсвэл эмчилгээний хамгийн энгийн ажилбарыг эхлэж туршиж үзэх зэрэг аргачлалуудыг ашигладаг. Асуудлын гол нь шүдний зөөлцийг мэдээ алдсан эсэхийг ийм маягаар шалгах нь тийм ч зохимжтой биш болохыг дурдсан байдаг.2-5

 

Дэлгэрэнгүй нийтлэлийг Shud Magazine {Online} 2016 оны 11-р сарын №4 дугаараас уншина уу. Сэтгүүлийн энэ удаагийн дугаар 11-р сарын 28 (Даваа) өдөр захиалагчдын гар дээр очих болно

Сэтгүүлийг захиалах бол дараах линкээр холбогдоорой

 

 


Tag:эмнэлзүйн практик, shud magazine, хэсгийн мэдээ алдуулалт

Бусад мэдээлэл:






avatar