Шүдний зориулалтын шаазан (Dental porcelain) материалын бүтэц, гарал үүсэл, химийн шинж чанар
24-Nov-2016 438 0.0 0

Өнөө үед ашиглаж буй шаазан материалуудын чанар болон нэр төрөл түүнийг ашиглаж эхлэж байх үеийн анхны оролдлогууд болох бүдүүлэг хийцтэй шаазан шүдэлбэр, хэврэгхэн дан шаазан бүрээс, балар эртний гэж болох металл шаазан бүрээсний төрлөөс хол тасархай болсон нь нэгэнт тодорхой. Өнөөгийн нөхцөлд шүдний эмч нар болон техникчид маш олон шинж чанарыг өөртөө шингээсэн төрөл бүрийн нөхөн сэргээх зорулалт бүхий материалаар тухайн нөхөн сэргээх согогийн байдалд тохируулан дээд зэргийн өндөр чанартай тансаг зэрэглэлийн ceramic art бүтээлийг урлах боломжтой болсон.

Энэ өргөн хүрээний олон төрлийн материалыг хэрэглэх болсонтой холбоотойгоор тэдгээрийн өөр хоорондоо ялгаатай байдал химийн өвөрмөц шинж чанаруудын тухай мэдэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Энэ нь метал керамик шүдэлбэр болон түүний альтернатив бусад хувилбаруудад ч нэгэн адил томоохон сорилт болоод байгаа юм.Сайн бэлтгэгдсэн метал керамик шүдэлбэрийн эрэлт хэрэгцээ өнөөдөр ч өсөн нэмэгдсээр байгаа тул энэ бүлгийг уншсанаар метал керамик шүдэлбэрт зориулсан шаазан материалуудын тухай илүү сайн ойлголттой болох болно.

 

Нэр томьёо

Тухайн бодисын өөрийн найрлагын нарийн түвэгтэй нөхцөл байдалд үндэслэн керамик болон шүдний зориулалтын шаазан материалыг энгийн ярианд ашиглах, шинжлэх ухааны бүтээлд  ашиглах, бүтээгдэхүүний танилцуулгад ашиглах зориулалтаар зарим нэг тухайлсан нэр томьёог ашигладаг. Энэхүү нэр томьёо нь шаазан материалын тулгуураар авч буй зүйлсд үндэслэн (metallic ба nonmetallic) гарган авсан бүтээгдэхүүний хэлбэр дүрсэд үндэслэн ceramics, glass, glass ceramic, dental ceramic, porcelain  ба dental эсвэл feldspathic porcelain гэж нэрлэгддэг.

Ceramics

Ceramic гэсэн ойлголтонд эртний шавар сав суулгаас авхуулаад хятадын чамин хийцтэй гангар шаазан эдлэл, шүдний зориулалтын шаазан шүдэлбэр бүгдийг хамруулж авч үзнэ. Ceramic-ын тодорхойлолтыг авч үзвэл “аливаа биетийн дүрсийг шавар болон шавар төст материалыг шатаах замаар бэхжүүлэн гаргаж авдаг урлаг эсвэл технологи” гэсэн байдаг. Шүдний салбарт бол энэхүү тодорхойлолт нь ямар нэгэн кристалл бүтэцтэй органик бус зүйлийг өндөр температурт шатаах (sintered) гэж хувирдаг. Харамсалтай нь Ceramic хэмээх нэр томьёо нь дэндүү өргөн хүрээнд ашиглагддаг нь түүгээр шүдний зориулалтын материалуудыг тодорхойлох боломжгүй болгодог. Ceramic гэсэн нэр томьёонд тухайн шүдэлбэрийн металл суурь бүтэц болон гадуур бүрсэн нүүрэвч материалыг хооронд нь ялгалгүйгээр нэг дор нэлэнхүйд нь авч үздэг.  

Материалын шинжлэх ухаан талаас авч үзвэл ceramic-ийг “метал ба метал  бус элемент агуулсан нэгдэл” гэж үздэг. Ерөнхий ойлголтоор нь авч үзвэл ceramic материалыг хүмүүс хэврэг, хатуу, идэвхгүй, цахилгаан ба дулаан тусгаарлагч, галд тэсвэртэй, шинж чанар тус бүр нь өөрийн гэсэн дүр төрхийг илтгэдэг гэж ойлгодог.

 

Дэлгэрэнгүй нийтлэлийг Shud Magazine {Online} 2016 оны 11-р сарын №4 дугаараас уншина уу. Сэтгүүлийн энэ удаагийн дугаар 11-р сарын 28 (Даваа) өдөр захиалагчдын гар дээр очих болно

Сэтгүүлийг захиалах бол дараах линкээр холбогдоорой


Tag:эмнэлзүйн практик, технологийн мэдээлэл, shud magazine

Бусад мэдээлэл:






avatar