Нүүр ам судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв
07-Dec-2016 0.0 0

“МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭМНЭЛЭГҮҮДИЙН ӨНӨӨГИЙН ТУЛГАДМСАН АСУУДЛУУД” сэдэвт эмч нарын бага хурал өнгөрөгч бямба гариг буюу 12 сарын 3-ны өдөр Corporate& Convention центрт амжилттай зохион байгуулагджээ.

 

Сүүлийн үед хүмүүсийн дунд шүдний тулгуур эдийн өвчин ихээхэн газар авч байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ихсэж байгаа юм. Энэ нь иргэд газжуулсан ундаа, чихэрлэг хоол хүнс ихээр хэрэглэх болсонтой холбоотой.  Нийт хүн амын 90 гаруй хувь нь шүдний хэт мэдрэгшил, буйлны үрэвслийн шинж тэмдэгтэй байна гэсэн сүүлийн үеийн судалгаа бий. Шүдний хэт мэдрэгшил, буйлны үрэвсэл зэргийг эмчлэхгүй удвал шүд унах, хоол хүнс зажлах, идэх хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашлаад амны хөндийн эрхтэн системийн гажигт хүргэх эрсдэлтэй байдаг.  Тус хурлын ерөнхий зохион байгуулагчаар “НАНО ИНТЕРНЭЙШНЛ” ХХК хамтран зохион байгуулагчаар “ Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын Төв”  НШЭНТөв ажиллажээ.

 

 Энэхүү хуралд Монгол улсад нүүр ам судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй 150 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд өөр өөрсдийн эмнэлгүүдийн тулгадмсан асуудлуудаа хэлэлцсэнээс гадна шинэ соргог мэдээ мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлуудаас танилцуулсан үр өгөөж өндөртэй хурал болж өнгөрлөө.

 

 

 

 

 


Tag:шүдний төв эмнэлэг, шэнэст, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar