Хоршихуйн тэнцвэрт байдлыг бүрдүүлэх зорилгоор Артикулятор ба Facebow зэмсгийг ашиглах нь
08-Dec-2016 802 0.0 0

Бүрэн шүдгүйлдлийн үед хоршихуйн схемчилэлийг бүрдүүлж өгөх нь ихэнх төрөлхийн шүдэнд байдгаас нэлээл өөр асуудал юм. Төрөлхийн шүдний хоршихуй нь соёоогоор хөтлөгдсөн эсвэл нэгэн зэрэг бүлэг үйл ажиллагаа хийхэд зориулагдсан байдаг. Хажуугийн шилжих хөдөлгөөн (lateral excursions)-ий үед ажлын талын шүдний эгнээ хоршсон байхад эсрэг буюу ажлын бус талын шүдний эгнээ хооронд зай гарсан байдаг. (Зураг 102) Үүнтэй нэгэн адил эрүүг урагш түрэх (protrusive excursions) хөдөлгөөний үед араа шүднүүдийн хооронд хоршихуй алдагдах (Christensen’s phenomenon) шинж тэмдэг илэрнэ. (Зураг 103)

Харин хиймэл шүдэлбэрийн хувьд хоршихуй нь өөр байх бөгөөд хиймэл шүдэлбэрт зориулагдсан хоршихуй нь түүнийг хөдөлгөөнгүй тогтвортой байлгах, үйл ажиллагаа явуулахад чиглэгднэ. Иймд хажуугийн шилжилт хийж байх үед ажлын бус талын шүдний эгнээнд шүдэлбэрийг холбирохоос сэргийлэн мөн хоршилт үүсэж байх ёстой. Үүнээс үндэслэн ‘balancing side’ буюу “тэнцвэржсэн тал” гэсэн ойлголт гарч ирнэ. (Зураг 104 а,б) Мөн эрүүг түрэх хөдөлгөөний үед арын шүднүүдэд хоршилт үүссэнийг 105 а,б зурагт үзүүлсэн байна. А) төрөлхийн мэт б) хэлэн талруу налуулсан

Яг ийм маягийн хоршихуйн бүдүүвчийг шүдний эгнээ хооронд бүрдүүлж өгөх нь нэлээд хэцүү, түвэгтэй асуудал болдог. Хоршихуйн контакт нь төвгөр хоорондын байрлал (inter-cuspal position (ICP) ба хажуугийн шилжих хөдөлгөөн (lateral excursions), эрүүг урагш түрэх (protrusive excursions) хөдөлгөөн зэргийн үед өөр хоорондоо тэнцвэртэй зохиолдлогоот байдлыг хангаж өгөх ёстой. Энэ сорилтыг давахын тулд хоршихуйн бүдүүвчийг шүдэлбэрийг аманд хийхийн өмнө эхлээд эрүүний хөдөлгөөнийг орлон гүйцэтгэгч зэмсэг дээр гаргаж өгөх нь зүйтэй. Үүний тулд facebow зэмсгийн дэмжлэгтэй артикуляторыг ашиглах бөгөөд энэ нь эрүүний хөдөлгөөний үүргийг гүйцэтгэж зажлах үед шүдэлбэрт ирэх хөдөлгөөнүүдийг урьдчилан тооцоолох боломж олгоно.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Shud Magazine сэтгүүлийн ирэх долоо хоногийн дугаараас уншина уу

Сэтгүүлийг захиалах бол дараах товчин дээр дарна уу


Tag:facebow, эмнэлзүй, эмнэлзүйн практик, артикулятор

Бусад мэдээлэл:






avatar