Ионжуулагч цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
12-Dec-2016 811 0.0 0

Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст ирүүлнэ үү. 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

2016 оны 12 дугаар сарын 08

 

 

 

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН АШИГЛАЛТЫН БҮРТГЭЛ, ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГЫН ДҮН, ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН МЭДЭЭГ АВАХ ТАЙЛАНГИЙН АГУУЛГА

  • Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн,
  • Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал. Үүнд:
  • Цөмийн энергийн тухай хууль,  холбогдох дүрэм, журмын мөрдөлт, хэрэгжилтийн талаар
  • Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байдал
  • Цацрагтай ажиллагчдын ажлын байрны ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан талаар
  • Цацрагийн  хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан алба, нэгж ажилтны хийж хэрэгжүүлсэн ажил,
  • Цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийсэн байдал, ажлын байрны хяналт,  ололт, дутагдалтай талууд, хүрсэн үр дүн,
  • Цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн дозиметрийн хяналт, Мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгийн талаар,
  • Ажлын байрны хяналт, цацрагийн хэмжилтийн багаж, түүний ашиглалт, баталгаажуулалтын талаар,
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн хамгаалалтыг сайжруулах талаар шинэлэг санаа хэрэгжүүлсэн байдал,
  • Цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдын цацрагийн  хамгаалалтын сургалтын талаар,
  • Үр дүн, санал, тулгамдаж буй асуудлын талаар

Tag:МШМХ, мэдээлэл, рентген

Бусад мэдээлэл:






avatar