Adhesive bonded restoration-ы суурь ойлголт, Dentin Adhesives материалуудын хөгжлийн чиг хандлага
11-Jan-2017 0.0 0

Шүд нөхөн сэргээх эмчилгээний салбарын ирээдүй adhesive bonded restoration-ы хөгжилтэй зайлшгүй хамааралтай. Adhesive гэдэг нь хоёр өөр материалаас бүрдсэн гадаргуунуудыг өөр хооронд нь холбож бэхлэгч бодис юм. Adhesion буюу адгезлах чанар гэдэг нь атом ба молекулуудын хоорондын химийн харилцан үйлчилэлээр эсвэл механик ба бичил механикийн үйлчилэлээр өөр хоорондоо түгжигдэх байдлаар үүсдэг холбоо юм. Харин эмнэлзүйн практикт энэхүү хоёр механизмыг хоёуланг нь хамтад нь хавсран ашигладаг. Энд гол асуудал нь адгезив хүч химийн болон механикийн зарчмуудад хэрхэн хувь нэмрээ оруулдаг вэ гэдэгт оршино.

Шүдний салбарт bonding хэмээх нэр томьёо нь дээр дурдсан адгезив үүсгэх хоёр зарчимд хоёуланд нь хамаарах боловч нэр томьёо ашиглагдсан цагаасаа өөр хоорондоо бичил механикийн үйлчилэлээр түгжигдэн бэхлэгдэхийг нэрлэх болсон тул ийм хэлбэрийн бэхэлгээг adhesion гэхээс илүү bonding гэх нь илүү тохиромжтой байдаг. Жишээ нь бичил механикийн үйлчлэл бүхий хүчлээр түлэх бондын аргачлалыг шүдний паалан дээр ашигладаг. Энэ төрлийн бондын ажилбарын үед адгезив паалангийн гадаргууруу нэвчин ордог. Гэвч энэ нь хуванцарыг бонд үүсгэж байгаа гадаргуу нь чийгнээс бүрэн тусгаарлагдсан үед тохиолдно.

Физикийн болон химийн хүчин үйлсийн нөлөөгөөр адгез үүсгэх нь adhesive dentistry-н үндсэн гол зорилго нь юм. Энэ төрлийн адгез үүсэхэд шүдний бүтцийн хэсгүүд ба адгезив бодис хамтран оролцож дараах механизмуудаар өдөөгдөн үүснэ.

1.Цэнэглэгдсэн молекулуудын хоорондох электростатик харилцан үйлчлэл (dipoles)

2. Устөрөгчийн бонд үүсгэх

3. Химийн жинхэнэ харилцан үйлчлэл (Ковалент эсвэл Ионы холбоо үүсгэх) Устөрөгчийн бонд үүсгэх адгез нь чийгтэй орчинд маш тогтвор муутай. Иймд гол зорилго бол илүү тогтвортой ковалент ба ионы холбоо үүсгэх асуудал юм...

 

Нийтлэлийн дэлгэрэнгүйг Shud Magazine онлайн сэтгүүлийн 2017 оны 1-р сарын 10 дахь дугаараас уншаарай


Tag:эмнэлзүйн практик, Шүдний эмчилгээ, bonding, adhesive

Бусад мэдээлэл:






avatar