Дээд зэргийн сайн хэв авахад эдэд гэмтэл учруулахгүйгээр зөөлөн эдийн менежементийг хэрхэн гүйцэтгэх вэ
12-Jan-2017 0.0 0

Хэв авалтын үед буйлны зөөлөн эдэд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх нь бүрээс ба гүүрэлсэн шүдэлбэр бэлтгэх ажилбарын үед томоохон хэмжээний бэрхшээлтэй асуудлуудын нэг юм. Хэв авалтын үед зассан шүдний маржин хэсгээс буйлыг зайлшгүй зайлуулах шаардлагатай байх ба үүний тулд зөөлөн эдийн менежемент буюу дараалсан ажилбаруудыг гүйцэтгэх шаардлагтай. Хэрэв буйлны эдээс цус гарах магадлалтай бол цус тогтоогчуудыг мөн үүнд хамтатгана. 1,2 Уламжлалт хэвний материалаар хэв авсан ч орчин үеийн дижитал төхөөрөмжөөр хэв авсан ч аль алинд нь зөөлөн эдийн менежементийн аргачлалууд нь маш чухал тулгамдсан асуудал юм. Асуудлын гол нь зассан шүдний маржин хэсэг хэвэн дээр маш тодорхой гарсан байх ёстой бөгөөд үүнээс шалтгаалан бэлэн болсон шүдэлбэр шүдэн дээр нягт суух эсэх нь тодорхойлогдно. 1,3

Энэ удаагийн артиклын зорилго нь хэвийг дээд зэргийн сайн авахад зориулсан буйлны эдийг гэмтээхгүй хийх зөөлөн эдийн менежементийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба техникийн асуудлуудыг хөндөхөд оршино. Энэ артикл дээр “double cord” буйл шамлах аргачлалыг one step/double mix хэв авалтын аргачлалтай хавсран хэрхэн ашиглах талаар алхам алхамаар нь нэг бүрчлэн тайлбарлах болно.

 

Нийтлэлийн дэлгэрэнгүйг Shud Magazine {Online} сэтгүүлийн ирэх долоо хоногийн дугаараас уншаарай


Tag:зөөлөн эдийн менежемент, хэв авалт, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:






avatar