Зуулт, зуултын гажиг, хэрхэн эмчлэх вэ?
26-Sep-2008 2268 0.0 0

 Зуулт гэж юу вэ?

Зуулт гэдэг нь эрvv ба хоншоорын /дээд эрvv/ шvдний эгнээнvvдийн гололсон хоршихуйн тєлєвтєє єєр хоорондоо харьцаж байгаа байрлал юм.

Зуултыг шинж байдлаар нь 3 тєрєл болгон ангилдаг.

    Эрvvл зуулт
    Эмгэг зуулт
    Шилжмэл зуулт

 

Ямар хvнийг эрvvл зуулттай гэх вэ?

 

Эрvvл зуулт нь дараах шинж тэмдгvvдтэй байдаг.

    Эрvvл зуултын vед дээд vvдэн шvднvvд доод vvдэн шvднvvдийн 1/3 давж байралдаг. Манайхан дээд ба доод vvдэн шvднvvд єєр хоорондоо  тасдах ирмэгээрээ тулж байралсныг "гоё” зуулт гэж ярилцацгаадаг. Энэ нь буруу ойлголт бєгєєд энэ тєрлийн зуултыг шулуун зуулт гэж эмгэг тєрлийн зуултанд хамааруулдаг.
    Дээд араа шvдний хацар талын урд тєвгєр нь доод араа шvдний хацар талын тєвгєрvvдийн хооронд байралдаг. Энэ нь зуултыг єєр хооронд нь ялгадаг эмнэлзvйн хамгийн чухал шинж тэмдэг юм.
    Хоншоорын шvднvvд нь эрvvний шvднvvдийнхээ гадуур байралдаг.

 

Эдгээр шинж тэмдгvvдээс єєр шинж бvхий зуултуудыг эмгэг зуулт гэдэг. Эмгэг зуултанд

·        Орсгой зуулт

·        Шаамий зуулт

·        Зєрмєл зуулт

·        Заалхай зуулт

·        Гvн зуулт зэрэг хамаардаг

 

Дээрх хоёр тєрлийн зуултын зэрэгцээ энэ зуултуудын завсрын шинж чанар агуулсан зуулт хvн амын дунд нэлээд єргєн тохиолддог. Тэдгээр зуултыг Шилжмэл зуулт гэдэг.

Vvнд

    Шулуун зуулт
    Vvдэн шvд нь гvн зєрсєн хэвийн зуулт
    Шаамий мэт хэвийн зуулт
    Орсгой мэт хэвийн зуулт зэрэг хамаардаг.

 

Яагаад зуултын гажиг vvсдэг вэ?

1.Удамшил

Зуултын гажиг ихэвчлэн удамшдаг. Эцэг эх нь зуултын ямар нэг гажигтай бол тэр нь хvvхдэд дамжих магадлал єндєр байдаг.

3. Буруу зуршил

Хуруугаа хєхєх, хэлээ хєхєх, угжаар хооллох

2. Хvvхэд насанд  хамар дайврын євчнvvдээс олон удаа євчилсєнєєс.  Байнга амаар амьсгалах vед хацар, хэлний зvгээс  эрvvнд ирэх даралт vгvй болж, доод эрvvний хєгжил саатна.

Муу нєлєє байх уу?

1. Гоо сайханы шалтгаан

Зуултын гажиг нь хvний нvvрний гоо сайханд шууд нєлєєлдєг. Энэ нь хvний єєртєє итгэх итгэлийг алдагдуулсанаар улмаар сэтгэлзvйн єєрчлєлтєнд хvргэж болзошгvй.

2. Хоол боловсруулах эрхтэн систем

Эмгэг зуултын vед ялангуяа заалхай зуултын vед шvднvvд єєр хоорондоо хоршихгvйн улмаас хоол хvнсийг зажлах бутлах чадвар нь алдагдаж хоолны шингэцэд муугаар нєлєєлнє. Энэ нь цаашид хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бодисын солилцооны хямралд хvргэж улмаар євчний суурь шалтгаан нь болдог.

Яаж оношлох вэ?

Юуны ємнє дэлгэмэл рентген зураг авхуулах шаардлагатай. Рентген зураггvйгээр нарийн  оношлох боломжгvй. Шаардлагатай тохиолдолд гавлын ясны хажуугийн телерентгензураг авхуулна.

Яаж эмчлэх вэ?

Шvдний гажиг заслын эмчилгээ хийнэ. Бага насны буюу 15 хvртэл насны хvvхдvvдэд авагддаг гажиг заслын зэмсэг зvvлгэж эмчлэх боломжтой. 16 наснаас дээш бол авагддаггvй гажиг заслын зэмсэг хэрэглэх шаардлагатай болдог.  Зуултын ямарч тєрлийн гажиг нь эмчилэгдэх боломжтой.


Tag:Шүдний гажиг

Бусад мэдээлэл:
avatar