CAD/CAM conference to take place in Dubai
21-Aug-2014 0.0 0

Дубай. Арабын нэгдсэн эмират. Centre for Advanced Professional Practices болон шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Sirona фирмүүд хамтран 9-р сарын 12-13-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод CEREC Desert Fest зохион байгуулах гэж бна. Энэхүү арга хэмжээнд шүдний эмч нар болон шүдний техникчид ер нь дижитал тоног төхөөрөмжүүдийн сонирхдог хэн бүхэн оролцох боломжтой юм байна.


Энэхүү конференци нь Дубайн төв орчимд болох бөгөөд хуралд оролцогчид шүдний CAD/CAM системийн сүүлийн 10 жилийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагтай танилцах, суралцах боломжтой. Нэрд гарсан мэргэжилтнүүд Sirona фирмийн CEREC системийн төрөл бүрийн төхөөрөмжүүдийн тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлэхийн зэрэгцээ презентаци болгоны дараа санал шүүмжилэл ярилцлага өрнүүлнэ. Түүгээрч барахгүй CEREC Omnicam сканнерийн системийг хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй тайлбар өгнө гэнэ.


Түүнчилэн 2 өдрийн арга хэмжээнд нэлээд хэдэн live үзүүлбэр багтсан байна.


Уг арга хэмжээний хөтөлбөрт зөвхөн мэргэжлийн үйл ажиллагааны зэрэгцээ чөлөөт цагаа өнгөрүүлэх арга хэмжээнүүд мөн багтсан байна. Цөлийн баянбүрд үзэхийн зэрэгцээ дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифын тулгуурт байрлах дэлхийн хамгийн том бүжиглэдэг усан оргилуурын дэргэд баярын зоог барих ажээ.


Centre for Advanced Professional Practices нь Америкийн Шүдний Холбооны тасралтгүй сургалтын CERP-recognised байгууллага юм. Уг байгууллага нь Ойрхи дорнодод жил бүр 2 том арга хэмжээ зохион байгуулахын нэг нь 5-р сард болдог CAD/CAM and Digital Dentistry International Conference бол нөгөөх нь Dental-Facial Cosmetic International Conference бөгөөд энэ жил 11-р сарын 14-15-нд Дубай хотын Jumeirah Beach Hotel-д болно.


Энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.cerecfest.cappmea.com вебээс авч болно.

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
avatar