IDS2015: Дижитал төхөөрөмжүүд орчин үеийн шүдний эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг тодорхойлж байна
22-Aug-2014 0.0 0

COLOGNE, Germany: Дижитал буюу тоон технологид суурилсан үйлчилгээ нь орчин үеийн шүдний эмнэлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны залйшгүй нэг чухал хэсэг болон улам бүр хүрээгээ тэлсээр байна. Уг технологийн нөлөөгөөр өвчтөний менежемент хийх болон эмчилгээ төлөвлөх ажиллагаа нь илүү хэмнэлттэй, цаг ашиглалт  илүү боловсронгуй болсоор. Иймд энэ жилийн International Dental Show-ны гол агуулга нь Digital Dentistry байх бөгөөд олон тооны үйлдвэрлэгч фирмүүд өөрсдийн шинэ төрлийн дижтал бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлнэ.


IDS2015-ын шүдний эмчилгээ үйлчилгээний болон технологийн салбарын зочиддоо санал болгох гол агуулга нь тоон технологид суурилсан бүтээгдэхүүнүүд шүдний эмчилгээ үйлчилгээний өдөр тутмын практикт хэрхэн нэвтэрч байгааг үзүүлэх зорилготой юм байна. Тоон технологид суурилсан бүтээгдэхүүнүүд нь ажлыг хэрхэн энгийн хялбар болгож эмчилгээний цаг хугацааг хэрхэн багасгаж байгаа талаар үзүүлнэ. Тоон технологид суурилсан шүдний лабораторийн тоног төхөөрөмжүүд нь шүдний эмчилгээ үйлчилгээ, үйл ажиллагааны менежементэд хэрхэн шууд бусаар эерэг нөлөө үзүүлж байгаа талаар мөн Дижитал бүтээгдэхүүнүүдийг яагаад энэхүү үзэсгэлэнгийн гол сэдэв болгон авч үзэж байгаа зэрэг олон зүйлсийг үзүүлэх болно гэж  Германы шүдний материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчдийн холбооны дарга Dr Martin Rickert мэдээллээ.


Үзэсгэлэнд дэлгэгдэх тоон төхөөрөмжүүд нь өвчтөний менежемент, эмчилгээний төлөвлөгөө боловсрлуулах программ хангамж агуулсан, тоон технологийн дүрс оношлогооны төхөөрөмжүүд нь сүүлийн үед уламжлалт технологийн зэрэгцээ өргөнөөр ашиглаж буй CBCT болон CT төхөөрөмжүүд агуулсан байх ажээ.    
IDS2015 дижитал сканнерүүдэд мөн тусгайлан анхаарал хандуулна. Түүнийг ашиглах нь эмчилгээний үйл ажиллагаа болон имплантын төлөвлөгөөнд ямар давуу талтай болохыг үзүүлнэ. Амны хөндийн сканнерүүд гол анхаарлын төвд байх бөгөөд түүнийг ашиглан шүдэлбэр бэлтгэх ажилбарыг хэрхэн хөнгөвчилөх, нарийвчлал чанарыг сайжруулж байгаа талаар үзүүлнэ.


Эцсийн дүндээ шүдний эмч болон өвчтөн хоёул дижитал төхөөрөмжийн ашиг тусыг хүртэж байна. Энэхүү төхөөрөмжүүд нь эмчилгээний хугацаа болон үе шатыг цөөрүүлэхийн зэрэгцээ шүдний эмчид тухайн ажилбарыг шууд харах дэлгэн үзүүлэх боломжийг олгож байна. Түүнчилэн өгөгдөл дижитал төхөөрөмжөөр дамжсанаар маш түргэн боловсруулагдаж шүдний лаборатори луу илгээх хугацааг хурдасгаж өгч байна.


36 дах удаагийн IDS 2015 оны 3-р сарын 10-14-нд Герман улсын Cologne хотод болно. IDS-ын зохион байгуулагч Koelnmesse-ийн мэдээлж байгаагаар бол одоогийн байдлаар нийт 46 орны 1400 гаран компаниуд тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлэхээр захиалгаа баталгаажуулаад байна.  

Dental-tribune.com
 

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar