Толгой хүзүүний ST Scan нь хүүхдүүдэд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй
23-Aug-2014 1030 0.0 0

 BOSTON, USA: Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судлаачид толгой хүзүүний Компьютер томограф (CT Scan) –ийн цацраг туяа нь балчир болон өвсөр насны хүүхдүүдэд толгой хүзүүний хорт хавдарт өртөх эрсэл учруулж болзошгүйг анхааруулсан байна. Энэ насны бүлгийн хүүхдүүдэд ST Scan хийсний дараа тархины хавдар үүсэх нь илүү их тохиолдож байжээ.

850 000 гаран Компьютер томограф хийлгэсэн хүүхдүүдийн эмнэлгийн бүртгэлийн мэдээллийн санд судалгаа хийж үзсэнээр толгой хүзүү, нурууны Компьютер томографийн дараа хорт хавдар үүсэх нь их байгааг илрүүлсэн байна.

Энэ чиглэлээр кохорт аргаар хийсэн судалгаагаар тархины хавдар нь 40 mSv хүчин чадалтай 4000 томографи болгонд нэг тохиолдож байжээ. Түүнчилэн томографи хийлгэснээс хойш 10 жилийн дараа ч хавдар үүсэх магадлал 10000 тохиолдолд ойролцоогоор нэг байж болно.

Энэхүү судалгааны дата мэдээллэлд толгой болон хүзүүний томографи болон тархины хавдарын эрсдэлийг хамарсан нийт 16 өөр судалгааны тойм мэдээлэл хамруулсан байна.

Анагаах ухааны дүрс оношлогоо нь хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийн өвчний нөхцөл байдлыг тодорхойлох, эмчилгээ болон оношлогоонд чухал ач холбогдолтой юм. Шүдний эмчилгээний салбарт дүрс оношлогоог өргөн ашигладаг бөгөөд шүдний өвчний нөхцөл байдлыг үнэлж онош тодруулахад хэрэглэдэг. Гэсэн хэдий ч АНУ-ын Хоол хүнс болон Эмийн бүртгэлийн албанаас шүдний эмч нарт шүдний дүрс оношлогоо нь ашиг тустай хэдий ч зааврын бус хэт олон удаа зураг авч цацрагийн хор хуримтлагдаснаас шалтгаалсан эрсдэлээс байнга сэргийлж байхыг зөвлөдөг.

Энэхүү судалгаа нь "Risk of Malignancy Associated with Head and Neck CT in Children: A Systematic Review," гарчигтайгаар Otolaryngology–Head and Neck Surgery journal-д 7-р сарын 22 өдөр онлайн байдлаар тавигдсан байна.  

 

 

 


Tag:толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:
avatar