Sonendo, GentleWave System
25-Aug-2014 810 0.0 0

GentleWave System нь Multisonic Ultracleaning technology төрлөөр шинэ бүтээлийн патент авсан шүдний хөндийг аюулгүйгээр түргэн хугацаанд цэвэрлэх зориулалттай төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь шүдний сувгийг бүхэлд нь автомат болон тохируулгатай горим дээр цэвэрлэхэд зориулагдан зохиомжлогдсон.


GentleWave System нь шүдний сувгийг уламжлалт зэмсгийн аргаас илүү боловсронгуй арга замаар цэвэрлэх тул суваг цэвэрлэх ажилбарын хугацаа гайхалтай түргэн болсон. Шүдний эдэд хор хөнөөл бага тул тугалмайн бүтцийн эрүүл эдийг гэмтээдэггүй.   


Sonendo фирмийн СЕО Bjarne Bergheim “Тун удахгүй эндодонтын эмч нар шүдний сувгийн эмчилгээг хийхдээ шүдний хөндийд туйлын цэвэр орчин бүрдүүлж чаддаг болно сувгийн эмчилгээ илүү боловсронгуй, илүү үр дүнтэй, урьдчилан үр дүнг нь тодрхойлж болохуйц сайн болно” гэж батлан хэлсэн байна. “Бид сувгийн эмчилгээний шинэ стандарт тогтоохоор ажилаж буй бөгөөд энэ нь клиник үйлчилгээний чанар, эмч нарын бизнес орчинг илүү сайн түвшинд хүргэх болно” гэжээ.


Sonendo фирм болон авиа зүйн шинжлэх ухааны тухай товч


Sonendo фирм нь Авиа зүйн шинжлэх ухааны чиглэлээр дагнан ажилладаг фирм бөгөөд Авиа зүйн шинжлэх ухааны судалгаа болон баталгаат эх сурвалжид үндэслэн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хөгжүүлдэг.
Уг фирм нь дуу авианы технологийн дэвшилийг шүдний эндодонтын салбарт шинэ төрлийн эмчилгээний төхөөрөмж бүтээхэд амжилттай нэвтрүүлж чадсан. Sonendo нь шүдний эндодонтын эмчилгээний салбарт эмчилгээний үе шат болгоныг өндөр нарийвчлалтай урьдчилан мэдэж болохуйц, өвчтөнд илүү тааламжтай, эмчийн ажиллагааг хөнгөвчилсөн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд төвлөрөн шаргуу ажиллаж байна.

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
avatar