Kuraray Noritake сайжруулсан zirconia материал гаргаж авсанаа зарлалаа
25-Aug-2014 927 0.0 0

TOKYO, Japan: Японы шаазан материалын үйлдвэрлэгч Kuraray Noritake Dental шинэ төрлийн zirconia материал хөгжүүлэн гаргаж авсанаа зарлалаа. Энэхүү материал нь уян налархай шинж чанар өндөр тул бусад төрлийн zirconia материалаас илүү хугарлыг тэсвэрлэх чадвартай гэнэ.


Шинэ төрлийн Zirconia материалын хугарлыг тэсвэрлэх чадвар ижил төрлийн бусад материалаасаа хамгийн багаар 2 дахин илүү ажээ. Бас нэг чухал шинж чанар нь уг материал нь өндөр даралт болон температурын дор бусад материалууд шиг талст бүтцээ алдаж нэгэн цул биет болж өөрчилөгддөггүй ажээ. Энэхүү таст бүтцээ алддаг шинж чанарын улмаас бусд материалууд нь ачаалал даах чадвараа алдаж хэврэг болдог.


Түүнчилэн компаний зүгээс гаргаж буй өөр мэдээллээс бол шаазан болон металл материалын хими физикийн шинж чанарыг сайжруулахын тулд зайлшгүй хийгддэг үйлдвэрийн процесс болох халуун изостатик пресс технологийг хэрэглэх шаардлагагүй гэнэ.


Одоогоор уг материалд тухайлсан нэр өгч амжаагүй байгаа бөгөөд учир нь  маш бат бат бөх, өндөр тэсвэрт чанартай шүдний материалын шинэ үе гарган авахад тэрхүү цирконыг мөн ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ материал нь хиймэл шүдний холбоос болон бусад төрлийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд чанарын маш том дэвшил авчирах гэнэ.


Энэхүү материал нь 2 жилийн өмнө нэгдэж нэг дээвэр дор орсон Японы 2 том шүдний материал үйлдвэрлэгч компани болох Kuraray Medical болон Noritake Dental Supply хоёрын нэгдсэнийхээ дараа хөгжүүлэн гаргаж буй анхны бүтээл нь юм.  

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
avatar