Cochrane reports no evidence for superior long-term success of dental implants
26-Aug-2014 0.0 0

MELBOURNE, Australia/MANCHESTER, UK: Клиникийн хувьд өндөр үр дүнтэй гэж итгэл төрүүлэхүйц маш олон нэр төрлийн шүдний имплант суулгац жил бүр имплантын зах зээлд шинээр гарч ирдэг. Австралийн Мельбурн болон Английн Манчестрт байралдаг Cochrane Oral Health Group-ийн судлаачдын судалгаагаар бол тэдгээр олон нэр төрлийн хэлбэр хэмжээ, материалын хувьд янз бүр имплантууд нь клиникийн үр дүнгийн хувьд ойрын болон алс хэтийн үзүүлэлтээрээ хоорондоо ямар ч ялгаагүй болох нь тогтоогдсон байна. 


Cochrane Oral Health Group-ийн судлаачид дэлхийн өнцөг булан бүрт байрлах өөрийн судалгааны өгөгдлийн сангаас санамсаргүй түүврийн аргаар эмнэлзүйн тохиолдлуудыг түүвэрлэж судалсан байна. Олон шинж чанаруудыг судалсан ч эдгээрээс статистикийн хувьд хамгийн ач холдогдол бүхий ялгаа нь имплантын гадаргуугийн боловсруулалтан дээр ажиглагдсан байна. Имплантын turned гөлгөр гадаргуу нь rougher гадаргуугаас илүүтэй ясны эдийн алдагдал периимпланттай хавсран үүсгэдэг болох нь ажиглагдсан байна.  Судалгааны анализаас харвал гөлгөр гадаргуутай имплант нь имплант суулгасны дараа голдуу эрт үе шатанд амжилтгүй болдог байна. Бусад үзүүлэлтүүдэд нь анхаарал татахуйц ялгаа байхгүй басан байна.


Энэ судалгаатай ижил төстэй судалгааны тоймыг өмнө нь мөн уг байгууллага мэдээлж байсан бөгөөд судалгааны өгүүлэл нь 2002 онд хэвлэгдэж байжээ. Тэгвэл энэ удаагийн судалгаанд 1980 оны өмнөөс 2014 он хүртэл нийт 1500 гаран өвчтөнд суулгасан эмнэлзүйн 27trial-д хамрах 38 өөр төрлийн имплантыг өөр хооронд нь харьцуулж үзсэн байна.  Судлаачдын хэлж байгаагаар энэхүү судалгааны үр дүн нь нэг онцгой төрлийн имплант нь шинж чанараараа бусад төрлөөсөө богино болон урт хугацаанд эмнэлзүйн амжилттай гэж үзүүлэх нотолгоо болгохгүйн тулд судалгааны үр дүнгийн боловсруулалтыг маш нягт нямбай хийсэн гэнэ. 


Судалгаанд авсан trial-уудын талаас их хувь нь өндөр эрсдэлтэй байна гэжээ.


Судалгааны үр дүнг үзээд Шүдний имплантын зах зээлийн дэлхийн шилдэг глобал компани болох Nobel Biocare,-ийн Дэлхийн олон оронд байх судалгааны төвүүдийг хариуцсан захирал Prof. Stefan Holst “Meta-analysis болон зарим нэг жижиг судалгаанд  бид бүхний сайн мэдэх нэг сул тал нь түүнээс том судалгааны үр дүнг тааварлах боломжгүй байдал юм” гэж тэмдэглэн хэлсэн байна.”38 өөр төрлийн имплант тэр хэмжээний геометрийн дүрс, гадаргуу, дээрх бүтэц ялгаатай түүнчилэн эмнэлзүйн протоколын хувьд зарим нэг нь удаан хугацаанд ашиглагдаагүй зэргээс үзвэл маш олон хувилбар гарах нь зүйн хэрэг. Мета анализ бол ямар нэг тухайлсан имплантын гадаргуугийн болон шинж чанарын судалгааны хүчтэй үр дүнг ямагт сулруулдаг шүү дээ ” гэжээ.


Имплантын зах зээлийн бас нэг гол тоглогч глобал үйлдвэрлэгч Straumann компаний төлөөлөгч судалгааны үр дүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр уг судалгаанд авсан материал нь маш бага, имплантын зах зээлд худалдаалагдаж буй ихэнх төрлийн имплантад тулгуурлагдаж хийгдсэн эмнэлзүйн тохиолдлуудыг бараг оруулаагүй. Түүнчилэн туршилтанд ч хамруулаагүй. Зах зээл дээр худалдаалагдаж буй тэр олон имплантуудыг санамсаргүй түүврээр сонгон авсан зөвхөн 38 төрлийн имплантаар төлөөлүүлэн авч үзэж дүгнэлт өгөх нь  зохимжгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 


“Судалгаанд оролцуулалгүй хасчихсан нь бидэнд болон бусад үйлдвэрлэгчидэд бол ач холбогдолтой чухал зүйл юм. Гэтэл судлаачдын хувьд зарим тохиолдлын хувьд эмнэлзүйн туршилт, эмнэлзүйн триалд их хэмжээний материал хамруулах нь нь статистикийн хувьд төдийлөн ач холбогдол бүхий ялгаагүй юм гэж авч үзэх нь бий” гэж Dental Tribune Online-ы төлөөлөгч хэлжээ. 


Cochrane-ий мэдээллээр бол өнөөдөр шүдний имплантын зах зээл дээр 1300 өөр төрлийн имплант худалдаалагдаж байна. 2011 онд л гэхэд иргэд имплант суулгац эмчилгээнд нийт 3,4 тэрбум доллар зарцуулсан бөгөөд зарим судлаачдынхаар бол ирэх таван жилд энэ үзүүлэлт 2 дахин нугарч өсөх юм байна. Энэ нь дэлхийн хөгшин хүн амын ихсэж буй болон маш олон шүдний эмч имплантын салбарт орж ирж байгаатай холбоотой юм гэж үзэж байна.  

 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar