Adopting a longer-term perspective in selecting implant systems
26-Aug-2014 827 0.0 0

Шүдний имплантын судалгаанд тулгуурлан гаргасан сүүлийн Cochrane review нь маш их сэтгэгдэл төрүүлэхүйц өгүүлэл боллоо. Би энэхүү судалгаа хийсэн судлаачидаас  статистикийн хувьд маш сайн баримтжуулсан алсын  үр дүнг мэдэхийг их хүсэжбайлаа. Судалгааны үр дүн нь харин шүдний эмч нарыг зарим нэг үйлдвэрлэгчдээс хямд амархан гэж рекламддаг имплант системүүдийг хэрэглэх нь зүгээр ч юм уу гэж бодоход хүргэж байна. 


Миний хувьд шүдний эмч нар арай ч тэгж хүлээж аваагүй болов уу гэж найдаж байна. Бид энэхүү судалгаа нь өнөөдөр зах зээл дээр оршиж буй нийт 1300 төрлийн имплантыг бүгдийг нь хамруулаагүй гэдгийг бодох ёстой. Физиологийн хувьд бол шарх эдгэрэх нь бол ямарч системийн хувьд ялгаа байхгүй адил юм.  Гэсэн хэдий ч бид шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурлан ажилбар нь нягт нямбай, гадаргуу нь халварлагдаагүй цэвэр, fail-safe concept бүхий имплантуудыг сонгон хэрэглэх нь зүйтэй. 


Энэхүү судалгаанд turned implant нь асуудал үүсгэж байгааг дурдсанд миний хувьд ч санал нийлж байгаа. Надад төрсөн сэтгэгдлээр бол turned implant-н дээр оссеоинтеграци нь зарим нэг дунд зэргийн барзгар гадаргуугаас ч маш хэцүү үүсдэгтэй холбоотой байх. Гэвч үүний шалтгааны сайн судлах хэрэгтэй. 
Анхандаа бол turned parallel walled implant-ыг хоншоорын ясанд суулгахын тулд 3мм-ийн twist drill-ээр импланты уртын хэмжээгээр тэр чигт нь өрөмдөх шаардлагатай байсан. Энэ нь зарим эмнэлзүйн тохиолдлуудад анхдагч тогтворжилт үүсэхэд маш хүндрэлтэй нөхцөл болдог байлаа. Миний 31 жилийн туршлагаар бол оссеоинтеграци нь орчны эдэд үрэвсэл бага үүсгэх юм бол сайн үүсэж удаан хугацаанд оршин тогтнодог. 


Шүдний эмч нар маань имплантын систем сонгохдоо алсын үр дүнг нь тооцож авах хэрэгтэй. Хамгийн шинэ систем   гэдэг бол имплантын салбарт хамаарах шалгуур үзүүлэлт биш юм. Эмч нар маань имплантын систем сонгохдоо сурь шинжлэх ухааны үзүүлэлтийг харж Brånemark-ийн санал болгосон Имплантын үнэлгээний шалгуураар шалгаж үзэх хэрэгтэй. 

by Dr. Yatoro Komiyama, Japan

 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar