2014 оны ээлжит Ultradent Summit боллоо
28-Aug-2014 0.0 0

SOUTH JORDAN, Utah, USA: Шүдний материалын үйлдвэрлэгч Ultradent компаний жил бүр зохиогддог Ultradent Summit –ын 2014 оны уулзалт нь 8-р сарын 1-2 өдрүүдэд боллоо. Ultradent фирмийн АНУ-ын Шүдний Холбооны тасралтгүй сургалтын хүрээнд зохион байгуулагддаг уг арга хэмжээнд олонд танигдсан алдартай лекторууд шүдний салбарын гоо зүй болон технологийн дэвшилийн чиглэлээр лекц уншиж танилцууллаа. Арга хэмжээнд оролцогчид шүдний сувгийн эмчилгээ, композит винир, шүд цайруулалтын чиглэлээр гардан дадлагын семинарт оролцлоо. 


Энэ арга хэмжээний үеэр Ultradent компаний үүсгэн байгуулагч, президент Dr. Dan Fischer урьдчилан тааварлах боломжийн ач холбогдол, чанар, шүдний салбар дахь алс хэтийн үр дүнгийн талаар презентаци тавьлаа. Компаний судалгаа, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан захирал Neil Jessop шүдний салбарын уламжлалт арга барил бондын хүчин чадлын харилцан хамарлын тухай хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчилэн шүд цайруулалт болон хор хөнөөл багатай шүдний эмчилгээний аргуудынталаар танилцуулга хийлээ. 


Ultradent Summit-ийн үдшийн хүлээн авалт дээр Бондын шагнал болон бусад төрлийн шагналуудыг оролцогчиддоо гардууллаа. Үдэшлэгийн арга хэмжээний үед зохион байгуулсан сугалаанаас 120 гаран эмч,  ажилтнууд бэлэг авчээ. Энэхүү 2 өдрийн арга хэмжээнд оролцогчид АНУ-ын Шүдний Холбооны тасралтгүй сургалтын 16 кредит авсан байна.  

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar