Гепатит тараасан гэх мэс засалчийн эмчлэх эрхийг насан туршид нь хаслаа
29-Aug-2014 964 0.0 0

TULSA, Okla., USA: АНУ-ын Оклахама мужийн Тулса хотын амны хөндийн мэс засалчийг өвчтөнд ХДХВ болон гипатит тараасан шалтгаанаар эмчээр ажиллах эрхийн лицензийг нь хураан авсан байна. 2012 онд уг эмчийн эсрэг эмчийн лиценз олгох албаны илрүүлсэн өвчтөний амь насанд аюултай ажилбар гүйцэтгэдэг гэх мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эрх бүхий байгууллагууд түүнийг иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлын хууль Оклахама муж улсын Шүдний эмнэлгийн үйл ажиллагааны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж буруутгасан байна. 

“Бидний хувьд түүнтэй холбоотой асуудал дууссан” гэж Оклахома мужийн шүдний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч James Sparks өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны дараа мэдэгдсэн байна. Уг хурлаар эмч нарын нийгэмлэг уг мэс засалчийн эмчийн үйл ажиллагаа явуулах лицензийг насан туршид нь цуцлах санал өгсөн байна. www.tulsaworld.com сайтын энэ хэргийн талаарх мэдээлэлдээ буруутай этгээд энэхүү хуралдаанд оролцоогүй болохыг мэдэгдсэн байна. 


Хэргийн хохирогч өвчтөн шүүх хуралдаан дээр түүнийг үзүүлэх үед зэвтэй багаж, хугацаа нь дууссан эмнүүд бүхий эмх замбараагүй эмийн шүүгээ, зүй зохисгүй халдваргүйжүүлэх ажиллагаа, халдвар хамгаалал хангалтгүй байсан гэж мэдүүлсэн байна. Түүнчилэн уг эмчийн эмнэлэгт ажиллаж байсан рентген зураг авдаг ажилтан нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байсан байна. Мөрдлөгийн явцад шинжээчид тус эмнэлгийн сувилагч нар нь дадлага туршлагагүй, хийж чадах эсэхийг үл харгалзан, өвчтөнөөс өөрөөс нь асуулгүйгээр тайвшруулах судас тариа хийдэг байсан болохыг илрүүлсэн байна.  


Тус эмнэлгээс шалтгаалан ХДХВ, бохир орчноос нь болон Гипатит В, гипатит С-ийн халдвар авсан өвчтөний тоо 4000-7000 хүртэл байж болох таамаг дэвшүүлээд байна. Веб сайтын мэдээгээр бол Тулса хотын эмнэлэгт тус эмнэлэгт үзүүлж байсан 4200 өвчтөнийг үнэ төлбөргүй шинжилгээ авч үзэхэд 89 өвчтөнд гипатит С, 5 өвчтөнд гипатит В, 4 өвчтөнд ХДХВ илэрсэн байна. Гэсэн хэдий ч амны хөндийн мэс засалчаас болж халдвар дамжсан гэсэн гарцаагүй тохиолдол өнөөг хүртэл нэг л байгаа юм. Өвчтөнд хийгдсэн генийн сорилоор С гепатитыг тухайн эмнэлгээс авсан болохыг тогтоосон байна. 


Мэс засалч аль эрт мэргэжлийн үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд 2013 оны хавар өөрийн хүсэлтээр Аризона муж улсруу шилжин нүүсэн байна. 

 

 


Tag:мэдээлэл, гепатит

Бусад мэдээлэл:
avatar