Шүдэлбэр болон имплантын өвчтөний амьдралын чанарт нөлөөлөх нөлөөллийг судлах судалгаа эхэллээ
30-Aug-2014 1020 0.0 0

MANCHESTER – Британи улсын 3,7 сая орчим иргэд хиймэл шүдэлбэр зүүдэг бөгөөд тэдгээр хүмүүс нь уг шүдэлбэрээсээ болж юм идэх болон ярихад хүндрэлтэй байдаг байна. Саяхан Манчестрийн их сургууль санаачлан авагддаг шүдэлбэр болон имплант нь хүмүүсийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх судалгаа эхлүүлсэн байна. Энэ төрлийн судалгаа нь Британи улсын хэмжээнд анх удаа явуулж байгаагаараа онцлог юм байна. 

Судалгаанд нийт 44 хүн хамруулах бөгөөд тэдгээрийн тэн хагас нь шүдэлбэр тогтоох уламжлалт төрлийн имплант суулгах бол үлдсэн хагаст нь орчны эдэд бага гэмтэл учруулдаг мини имплант суулгаж өгнө.  Одоогоор 16 өвчтөн хамруулаад байна. 
Судлаачид судалгаанд оролцогч өвчтөнүүдийг 6 сарын турш мөшгин өвдөлтийн зэрэг, зажлах үйлийн сэргэлт, дасан зохицолт зэрэг мэдээллийг цуглуулах юм байна. Судалгааны ерөнхий зорилго нь имплант хийлгэхэд гарч буй өртөг болон ашиг тусын хамааралд дүн шинжилгээ хийх, энэ нь өвчтөний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхэд оршино. 


Энэхүү судалгаа нь насжилт өндөр хүн амын хувьд чухал ач холбогдолтой судалгаа болно гэж уг судалгааг явуулж буй судлаачид үзэж байна. “Энэхүү судалгаа нь шүдэлбэр зүүдэг өвчтөнүүдийн хувьд амьдралын чанарыг сайжруулах эмч мэргэжилтнүүдийн хувьд тэдгээр хүмүүст тохирох эмчилгээний зүй зохистой аргыг олж нээхэд туслана гэж найдаж байгаа” гэж Манчестрийн Их Сургуулийн эмнэлгийн зөвлөх эмч, Restorative Dentistry тэнхмийн багш Dr Craig Barclay тэмдэглэсэн байна. 


Бүрэн шүдгүйдэл нь дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. ДЭМБ-ийн Дэлхийн Эрүүл Мэндийн Тандалт судалгаагаар бүрэн шүдгүйдэл нь дэлхийн хэмжээнд 65-74 настай нийт иргэдийн 30 орчим хувийг хамраад байна. 

2014.06.17  Detal-Tribune, United Kingdom

 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar