Шударга бус зан гаргасан HIV позитив шүдний эмчийн эмчлэх эрхийн лицензийг хураан авлаа
03-Сен-2014 0.0 0

PAISLEY, UK: Их Британи улсын Шүдний салбарын Дээд Зөвлөл (The General Dental Council) Шотланд эмчийн эмчлэх эрхийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудад HIV стстус позитив гэдгээ мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулсан гэдэг шалтгаанаар хаслаа. Швед, Франц, Канад, Шинэ Зеланд, Их Британи улсуудад HIV позитив эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн захиргааны байгууллагад түүнийгээ үнэн зөвөөр мэдүүлээд 3 сар тутам эмнэлгийн хяналтанд тогтмол орж байх юм бол ажиллахыг зөвшөөрдөг.  


PinkNews мэдээллийн агентлагийн мэдээгээр Их Британийн Paisley хотын шүдний эмч өөрийн HIV позитив гэдгээ үнэн зөвөөр мэдүүлээгүйгээс болж томоохон асуудал үүссэн байна. Одоогийн байдлаар мэс засалд орсон 10000 гаран өвчтөнөөс цусны шинжилгээ аваад байгаа бөгөөд эрүүл мэндийн газар тэр орчимоос шилжсэн 500 өвчтөнийг хайж байна. Одоогоор шүдний эмнэлэгт үйлчлүүлсэн өвчтөнүүд дотроос вирусын халдвар илрээгүй байна. 


Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад өнөөгийн байдлаар 100000 гаран HIV –ийн халдвар тээгч иргэд амьдарч байна. Энэ хүмүүсийн тал хувь нь өөрсдөөс шалтгаалалгүйгээр  бусдын буруугаас халдвар авсан хүмүүс юм гэж PinkNews агентлаг мэдээллээ.

 


Tag:мэдээлэл

Бусад мэдээлэл:
avatar