Сэтгэл гутралын эм нь имплантын алдаанд нөлөөлдөг
10-Sep-2014 923 0.0 0

MONTREAL, Canada: Судлаачид дэлхийн хэмжээнд сэтгэл угтарлыг эмчлэх зорилгоор өргөн ашигладаг эмийн найрлаганд ордог serotonin reuptake inhibitors (SSRIs) нь имплант суулгасны дараах ясны эдийн бороололтонд сөргөөр нөлөөлж амжилтгүй болох нөхцөлийг ихэсгэдэг болохыг илрүүлээд байна. Энэхүү сэтгэл гутарлын эм нь ясны эдийн хэлбэржилтийг саатуулж имплантыг амжилтгүй болгодог байна.


 McGill University-ийн судлаачид судалгаандаа 2007 оны 1 сараас 2013 оны 1 сар хүртэлх хугацаанд имплант суулгуулсан 17-93 насны 292 эмэгтэй, 198 эрэгтэй хүмүүсийн 916 имплант суулгацыг хамруулсан байна.  Судалгааны явцад 868 имплант суулгац хэвийн байсан бол 48 суулгац дээр алдаа гарсан байна. Энэхүү имплантын алдаа нь SSRI хэрэглэдэг хүмүүст (10.6%) ач холбогдол өгөхүйц өндөр байсан байна. Судлаачдын таамаглалаар бол имплантыг механик аргаар суулгах явцад SSRI сөргөөр нөлөөлж ясны эдийн алдагдлын шалтгаан нь болдог ажээ. Гэсэн хэдийн ч энэхүү таамаглалаа цаашид судалгаагаа үргэлжлүүлэн батлах болно гэж судлаачид үзэж байна. 


Түүнчилэн тамхи таталд нь нарийн диаметр бүхий имплантын алдааны шалтгаан болдог. Имплантын алдаа нь ихэвчлэн (80%) имплант суулгаснаас 4 болон 14 сарын дараа тохиолддог. 


АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв (Centers for Disease Control and Prevention) –ийн мэдээгээр дээрх эмийг бүх насны хүмүүс хэрэглэж байгаа бол 18-44 насны хүмүүс бүр илүү их хэрэглэж байна. 


Энэхүү судалгаа нь "Selective Serotonin Reuptake Inhibitors and the Risk of Osseointegrated Implant Failure: A Cohort Study," гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 3 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна. 

 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar