Дэлхийд анхдагч нүүрстөрөгчийн нэгдэл агуулсан, хэт авиагаар цэвэрлэгч шүдний сойз
16-Sep-2014 0.0 1

TEUFEN, Switzerland: Швейцарын шүдний материалын үйлдвэрлэгч Megasmile фирм дэлхийд анх удаа шүдний гадаргууг зүлгэж өнгөлөх зориулалттай нүүрстөрөгчийн карбон нэгдэл агуулсан хэт авиагаар ажиллагч шүд цайруулах үйлчлэлтэй шүдний сойз үйлдвэрлэлээ. Оонд байдаг зүлгэгч бодисоос ялгаатай нь уг карбон нэгдэл нь паалан тугалмайн эдүүдийг гэмтээлгүйгээр шүдний гадаргууг маш зөөлөн зүлгэж өнгөлдөг бөгөөд шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй болон гажиг заслын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд маш тохиромжтой гэнэ. 


 Megasmile фирмийн үүсгэн байгуулагч   Dr Roland Zettel эмчийн мэдээлсэнээс үзвэл энэхүү сойзны цайруулах үйлчлэл нь яг хаймар шиг агаад шүдийг угаах явцад карбон нэгдэлүүд нь сойзны үснээс нь ялгарч шүдний гадаргууд наалдсан наалдамхай өнгөр чулууг цэвэрлэж шүдийг цайруулдаг байна. Sonic Black Whitening сойзны толгой нь минутанд 45000 хүртэл эргэлт хийх боломжтой бөгөөд үүний үр дүнд маш сайн цайруулах үйлчилгээ үзүүлдэг.
Уг сойзоор шүд угаах явцдаа шүдний гадаргуу тус бүрт зориулан угаах цагийг тохируулах боломжтойгоос гадна 3 төрлийн угаах горимоос сонгон шүдээ угааж болох гэнэ. 
Sonic Black Whitening сойз нь энэ 9 сарын дундуураас Megasmile фирмийн нэрийн барааны онлайн дэлгүүр болон бусад амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн худалдаалдаг онлайн болон салбар дэлгүүр аптекуудаар худалдаалагдаж эхлэнэ.  
2013 онд Black Whitening шүдний сойз нь Шилдэг дизайны шагнал хүртсэн гэнэ. Энэхүү шагнал нь жил тутам Ази, Европ, Африк, Америк тивд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийн дизайныг шалгаруулан өрсөлдүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн салбарт нэлээд ач холбогдол өгдөг эртний шагналуудын нэг ажээ.   

 


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
avatar
ene hed gej bgaan bol haanaas avah ve?
avatar