Мөнгөлөг амалгам
26-Sep-2014 1579 0.0 0

Араа шүдэнд хэрэглэдэг хамгийн түгээмэл бөгөөд их хэрэглэгддэг ломбо бол мөнгөлөг амалгам юм.


Мөнгөлөг амалгам нь үүдэн шүдэнд хэрэглэх гоо сайхны стандартад төдийлөн нийцэхгүй. Хэдийгээр мөнгөн ус агуулагддаг учир хүний эрүүл мэндэд сөрөг гэж тооцогддог боловч энэ нь өөрөө маргаантай сэдэв юм. Иймд ихэнх улс оронд шүдний эмч нарын 90-с дээш хувь нь энэхүү мөнгөн амалгамыг хэрэглэдэг.


Ихэнх дэлхийн эрүүл мэндийн холбоо байгууллагууд аюулгүй шүдний ломбо гэж амалгамыг хүлээн зөвшөөрдөг. Энэ материал нь мөнгө, цинк, зэс, болон мөнгөн усны хольмог юм. Бэлдсэн шүдэнд суулгахад энэ материал хэдхэн минутанд биежиж бүрэлддэг. Ингэснээр эмч хэлбэр гаргаж засах боломжтой болдог. 24 цагийн дараа маш бат бөх болж хатуурч өгдөг байна.


Давуу тал: Мөнгөлөг амалгам нь шүдний материалуудаас схамгийн өртөг багатай бөгөөд урт хугацаанд хэрэглэгдэж байгаа материал юм. Энэ материал нь хүний өөрийн шүднээс бат бөх юм. Мөнгөлөг амалгам нь маш хэрэглэхэд хялбар ба энэ нь түүний өртөгийг бага байхад нөлөөлдөг.


Сул тал: Мөнгөлөг амалгам нь өнгөний хувьд гялтгар мөнгөлөг саарлаас хар хүртлээ олон янзын өнгө байдаг бөгөөд өнгөтэй байдаг бөгөөд эдгээр өнгөний аль нь ч шүдний өнгөтэй адил биш. Түүгээр зогсохгүй хэдэн жил болоход мөнгөн амалгам шүдний эргэн тойрны бүтцэд саарал өнгө үүсгэдэг ба мөнгөн амалгам суулгасан эдгээр шүд нь бусад шүднээсээ тэс өөр өнгөтэй болдог. Саарал болж хувирсан шүднээс мөнгөлөг амалгамыг авах үед тухайн шүд удалгүй өөрийн өнгөндөө ордог. Мөнгөлөг амалгамыг үүдэн бүлэг шүд болон цоорлын гүн хүндрэлтэй шүдэнд хэрэглэж огт болохгүй.


Эрсдэл: Мөнгөлөг амалгам найрлагандаа мөнгөн ус агуулдаг бөгөөд мөнгөн ус нь хүний биед хортой гэж үздэг тул түүнээс болгоомжилох нь бий. Тиймээс улс оронд мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг. АНУ-ын нийт шүдний эмч нарын 6% нь энэ материалыг огт хэрэглэдэггүй байхад 94% нь байнга хэрэглэдэг байх нь бий. Олон улсын шүдний эрүүл мэндийн холбоонууд мөнгөлөг амалгамыг аюулгүй бөгөөд үргэлжлүүлэн хэрэглэж болно гэж зөвлөмж гаргасан байдаг. Мөнгөн амалгамаар эмчлэгдсэн олон шүд хэсэг хугацааны дараа цууралт үүсдэг. Зарим шүдний хувьд шүдний хэсгүүд нь бутарч унадаг бол зарим нь дотроо хагардаг. Энэ нь илүү их эмчилгээ хийлгэх шаардлагатай болгодог. Цуурсан эдгээр шүдний эмчилгээнд энгийн ломбоноос гадна бүрээс буюу зоомол суулгах зэрэг олон аргыг ашиглаж болно. Шүд хагарах болон цуурах аюулаас сэргийлэн хамгаалах үүднээс шүдийг мөнгөн амалгамтай илүү сайн барьцалдуулах илүү сайн шинэ материалуудыг эмч нар саяхнаас ашиглаж эхэлсэн. Хэрэв шүд маш хүндээр өвчилсөн тохиолдолд шүдний эмч таньд мөнгөн амальгамаас илүү бат бөх ломбыг санал болговол түүнийг хүлээж авах нь зөв юм.


Өртөг: Мөнгөөлөг амалгам нь бусад бүх материалуудаас хамаагүй өртөг багатай боловч үйлчлүүлэгч үнээс болж өөр бусадтай зөвлөлдөж, санал болгосон эмчилгээнээс татгалзаж болохгүй. Учир нь бүх л материалууд өөр өөрийн давуу талуудтай.
Огт эмчлэхгүй байхын уршиг: Эмчлэгдэхгүй цоорсон шүд нь яваандаа шүдний ихэнх хэсгийг устгадаг ба шүдний мэдрэлийг үхүүлж маш үнэтэй эмчилгээ хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг. 

 

 


Tag:Шүдний эмчилгээ, шүдний ломбо

Бусад мэдээлэл:
avatar