Алтан зоомол
26-Sep-2014 0.0 0

 Бараг бүтэн зууны туршид шүдийг засах хамгийн шилдэг бөгөөд хамгийн удаан тогтдог арга нь алтан бүрээс буюу зоомол юм гэж ихэнх эмч нар үзсээр ирсэн. Нэг үгээр алтан ломбо нь насан туршийн баталгаатай эмчилгээ юм. Энэ гүйцэтгэхэд маш хэцүү, их үнэтэй, эмчийн зүгээс ур чадвар шаарддаг.


Давуу тал: Энэ төрлийн ломбо нь нь шүдний цоорлын хүндрэлүүдийн үед шүдийг нөхөн сэргээх зориулттай. Алтан зоомол нь маш чанартай бат бөх удаантай эдэлгээтэй.

Дутагдалтай талууд: Алтан ломбо, зоомол хийхэд уг шүдээ багасгаж, тайрч, хэлбэрт оруулдаг болохоор анхааралтай хандах хэрэгтэй. Эдгээр алтан бүрээс нь үүдэн шүднүүдэд хийгдэх нь бага бөгөөд ихэвчлэн хүний нүдэнд харагдахгүй араа шүднүүдэд хийгддэг.


Эрсдэл: Алтан бүрээс хийхэд мэдэгдэхүйц эрсдэл байхгүй бөгөөд маш цөөхөн тохиолдолд зарим хүмүүс алтны харшилтай байх нь бий.


Өртөг: Алтан бүрээс зоомол нь өртөг өндөртэй. Яагаад гэвэл хийж байгаа эмч болон техникчээс цаг хугацаа, зүтгэл чармайлт шаардагдах ба алтан материал нь өөрөө өөрөө үнэтэй бөгөөд ердийн металлаас 5-8 дахин илүү үнэтэй.

 


Tag:Шүдний эмчилгээ, шүдний ломбо

Бусад мэдээлэл:
avatar