Амны эрүүл ахуй сахих
26-Sep-2014 5.0 0

Бараг бүх хүмүүс өөрсдийгөө амны эрүүл ауйг хангалттай сахидаг гэж тооцдог боловч үнэн хэрэгтээ ихэнх нь илүү нарийн дэглэм барих шаардлагатай байдаг. Амны эрүүл ахуйг сайн сахиснаар шүд хорхойтох болон эрүүний яс ба буйлны буруу хөгжил гэсэн хамгийн нийтлэг тохиолдох 2 шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Шүдээ сойздож угаах нь амны эрүүл ахуйг сахих хамгийн энгийн хэлбэр бөгөөд хоолны үлдэгдэл, шүдний гадаргууд тогтсон зүйлсийг цэвэрлэдэг. Гэвч сойздож угааснаар шүдний зөвхөн урд, хойд ба дээд хэсгийг цэвэрлэж шүд хорхойтох нэг том шалтгаан болдог шүднүүдийн хооронд тогтсон зүйлсийг үлдээдэг, Эдгээр зүйлсийг цэвэрлэхийн тулд флосс хийх шаардлагатай байдаг. Доор дурьдсан аргууд нь шүдний ямар нэгэн хэлбэрийн өвчингүй өсвөр насны буюу насанд хүрсэн хүмүүст зориулсан шүд арчилгааны аргууд юм.


А. Хоол идэх бүртээ шүдээ сойздож угаах шаардлагагүй.
Харин орой бүр орондоо орохынхоо өмнө шүдээ угаах нь чухал байдаг. Сойздож угаах нь шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийн ихэнх хэсгийг арилгаж цэвэрлэдэг. Харшил өгдөггүй тохиолдолд фтор агуулсан нян устгадаг шүдний оо хэрэглэж болно. Сойздож угаахад маш бага хэмжээний оо хангалттай. Тодорхой газраас эхэлж тогтмол хэмнэлээр шүдний урд ба ард талаар сойздож угаана. Хойш урагш нь хөндлөн сойздохоос зайлсхийж дээш доош нь тойруулах хөдөлгөөн хийхэд илүү анхаар. Шүдний сойзуудыг маш олон хэлбэр хэмжээ, өнгөөр хийдэг боловч ихэнх хүмүүсийг хувьд дундаж хэмжээтэй зөөлөн нейлон сойзыг илүү үздэг. Сойзыг хэтэрхий удаан хэрэглэхээс зайлсхийх . 4-6 долоо хоног ашиглахад хангалттай. Хүнд өвчин туссан эсвэл аманд юм гарсны дараа сойзоо заавал солихгүй бол дахин халдвар авах магадлалтай. Сойздож угаасны дараа таны ам бүрэн цэвэрхэн болдоггүй.


Б. Шүдний утас хэрэглэх :
Хүмүүс шүдний утас хэрэглэхийн ач холбогдлыг сайн мэддэггүй. Хэрвээ хүн бүр өдөр тутам шүдний утас хэрэглэдэг бол шүдний эмч нар дээр очдог хүмүүсийн тоо үлэмж хэмжээгээр буурах байсан бизээ. Учир нь шүдний хооронд цэвэрлэгдээгүй үлдсэн зүйлс бүрэн цэвэрлэгддэг. Шүдний сойзтой нэгэн адилаар олон төрлийн шүдний утас зарагддаг бөгөөд ихэнх хүмүүс тосолгоотой стандарт шүдний утас илүүд үздэг. Орчин үед шинэ төрлийн тасардаггүй шүдний утасууд худалдаанд гарч байна. Шүдний утсыг дор хаяж өдөрт нэг удаа хэрэглэх нь зүйтэй бөгөөд унтахын өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Цэвэрлээгүй үлдсэн хоолны үлдэгдэл унтаж байхад шүдийг илүү ихээр хорхойтуулдаг. Шүдний утасыг зөв хэрэглэх нь чухал. Шүдний утас эхлээд шүднүүдийн хооронд зөөлөн оруулж шүд бүрийн хоорондох буйлны 2 талаар буйл ба шүдний хооронд нааш цааш нь татаж хэрэглэдэг.

В. Механик шүдний сойз:
Зарим хүмүүсийн хувьд механик шүдний сойзыг илүүд үздэг. Хэрвээ та шүдээ сойздох дургүй, дутуу угаадаг эсвэл хангалттай анхаарал хандуулж нарийн цэвэрлэж чаддаггүй бол механик шүдний сойз илүү үр дүнтэй. Тахир дутуу эсвэл сэтгэл мэдрэлийн өвчний улмаас шүдний эрүүл ахуйн талаар ойлгох чадваргүй хүмүүс механик сойз ашигладаг байх шаардлагатай. Хэрвээ таньд өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан, асрамжийн газар амьдардаг найз эсвэл хамаатан байдаг бол түүнд механик сойз авч өгөөрэй. Бараг бүх механик сойзууд нь энгийн сойзоос илүү үр дүнтэй байдаг боловч зөв ашигласан тохиолдолд interlak болон Rotadent гэсэн 2 төрлийн механик сойз хамгийн үр дүнтэйд тооцогддог.


Г.Тусгай ам цэвэрлэгчид:
Амны эрүүл ахуйг онцгойлон сахих шаардлагатай зарим хүмүүсийн хувьд шүднүүд хооронд болон амны хүрэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэдэг тусгай ам цэвэрлэгч шингэн ашиглах шаардлагатай байдаг. Өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон ямар ам цэвэрлэгч хэрэглэх талаар шүдний эмчтэйгээ зөвлөх нь зүйтэй.


Tag:амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar