Эхчүүдийн амны хөндийн бактерийн үзүүлэлтээр хүүхдүүдиийн шүд цооролд өртөх магадлалыг урьдчилан мэдэх боломжтой
26-Sep-2014 0.0 0

SAN FRANCISCO, USA: АНУ-д саяхан явагдсан судалгаагаар эхчүүдийн амны хөндий дэх цоорол үүсгэгч нянгуудын өндөр түвшний үзүүлэлт нь хүүхдэд нь шүдний цоорол үүсэх индикатор болох боломжтойг тодорхойлсон байна. Уг судалгааны өгүүлэлд нийтэлсэнээр бол эхчүүдийн шүлсэнд байх нянгийн орчин нь хүүхдийн амны хөндийн халдвартай холилдоогүй ч дангаараа хүүхдийн шүдний эрт үеийн цоорол үүсгэх боломжтой гэнэ. 

Калифорний Их Сургуулийн судлаачид амьжиргээны түвшин доогуур бага орлоготой латин америк гаралтай эхчүүд болон хүүхдүүдийг төрсөний дараах 36 сарын турш 3 болон 6 сарын зайтай судлаж хүүхдүүдийн цооролд өртөх магадлалыг тодорхойлсон байна. Судалгаанд нийт 243 эх хүүхэд хамрагджээ.

Судалгаагаар эхчүүдийн шүлс болон амны хөндийн орчиноос стрептококк мутанс болон лактобацилл нянгуудын сорил авч уг нянгийн үзүүлэлт өндөр эхчүүдийн хүүхдүүдийг шүдний цооролгүй хүүхдүүдтэй харьцуулан үзсэн байна. Үр дүн нь амны хөндийн нянгийн орчин өндөр эхчүүдийн хүүхдүүд жирийн хүүхдүүдээс 2 дахин их шүдний цооролтой байсан байна. 

Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр бол шүдний цоорол үүсгэгч стрептококк мутанс нян нь сүүн шүд шүдлэсэн даруйд эхээс дамжин халдварладаг байна. Иймд холбооны зүгээс ер нь гэр бүлүүдийг ялангуяа эхчүүдийг хүүхэд төрөхөөс өмнө шүдний эмчид очиж амны хөндийгөө эрүүлжүүлж цоорол үүсгэгч нянгуудын түвшинээ бууруулахыг зөвлөж байна. 

Энэхүү судалгаа нь "Maternal Oral Bacterial Levels Predict Early Childhood Caries Development," нэртэйгээр Journal of Dental Research-ийн 2013 оны 12-р сарын 19 дугаарт хэмвэлгдсэн тул та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйг дээрх өгөгдлийн дагуу хайж үзнэ үү.


Tag:шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar