Буйлны үрэвсэл амны хөндийн үрэвслийг өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй. Мэргэшсэн эмчид хандагтун
26-Sep-2014 12395 3.0 7

Шүдний холбогдолтой сайтал тавигдсан мэдээллийн дор “буйлны үрэвсэлийг яаж эмчилэх вэ?” гэж асуусан байх нь олонтоо. Тэгмэгц түүн дээр дөрөөлөн сайн дурын их мэдэгч нар түмэн янзын зөвлөгөө бичсэн байдаг. Эмч гэхээс илүү өөр хоорондоо ч бид нар ихэвчлэн зөвлөгөө өгдөг. За бараг иог хий л гэх нь бараг.

Шүд угаахад болон аяндаа буйлнаас цус гарах, буйлны орчимоор хөндүүрлэх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүд ганхах зэрэг нь шүдийг ясанд бэхлэж тогтоож байдаг гол эд болох шүдний тулгуур эдийн өвчний шинж тэмдэг юм. Түүнийг олон улсад periodontitis гэж нэрлэдэг. ДЭМБ-ийн periodontitis-ын судалгааны мэдээллээс харвал дэлхийн нийт хүн амын 80% нь энэ өвчинд нэрвэгдсэн байдаг байна. Гэсэн хэдий ч ихэнх ийм өвчтэй хүмүүс үүнийг өвчин гэж үзэлгүйгээр үл тоомсорлох эсвэл өөрөө эмчлэх гэсэн оролдлого гаргадаг. Энэ нь таны тулгуур эдийн байдлыг улам дордуулах төдийгүй таны эрүүл мэндэд аюултай шүү гэдгийг анхааруулж байна.

Дэлгүүр аптект буйлны үрэвслийг дарах үйлчилэлтэй ам зайлагч шингэн, шүдний оо янз бүрээрээ зарагддаг. Үүнийг хэрэглэж болох ч эмчийн зааваргүй хэрэглэсний улмаас өвчний хурц шинж тэмдэг дарагдсан ч өвчин далдуур удаан хугацаанд даамжирч хүндэрч болзошгүй. Иймд та бүхэн дээрх шинж тэмдэг илрээд удаж байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй. Мэргэжлийн эмч гэдгийг цохон тэмдэглэж байгаа нь Шүдний эмч болгон тулгуур эдийн өвчнийг эмчлэх чадвартай гэвэл тийм биш юм. Тулгуур эдийн өвчин нь өвөрмөц мэдлэг чадвар шаарддаг тул тулгуур эдийн өвчинөөр мэргэшсэн эмчид хандаж үзүүлэх нь зүйтэй.

Шүдний тулгуур эдийн эмчилгээг хийхийн өмнө дараах ажилбаруудыг гүйцэтгэдэг. Эдгээргүйгээр тулгуур эдийн өвчнийг зөв оношлох, зөв эмчлэх боломжгүй юм.

1. Тухайн шүд болон бүх шүдийг хамарсан рентген зураг авна
2. Эмч тусгай зориулалтын сэтгүүр зондоор шүд буйлны ховилыг 6 цэгт хэмжилт хийж шүд буйлны холбоос алдагдсан эсэх, ховилын гүн, өвчний явц, цус гаралтын төлөв, яс болон буйлны зөөлөн алдагдсан эсэхийг тодорхойлно.
3. Дээрх мэдээллүүдийг картандаа тэмдэглэн, өвчтөний тухайн үеийн байдлыг фото зургаар баримтжуулан авч эдгээр мэдээллээ эмчилгээний явцад харьцуулан эдгэрэлтийг тооцно.

Хэрэв энэ бүгдийг хийлгүйгээр зүгээр л амаар яриад тайлбарлаад байвал тэр эмч тулгуур эдийн өвчнийг эмчилдэггүй гэсэн үг учраас та өөр эмч хайсан нь дээр. Хэрэв таны өвчнийг пародонтоз гэж оношилж байгаа дуулдвал тэр эмчээс орчин үеийн тулгуур эдийн эмчилгээний талаар юу ч горьдох хэрэггүй. Энэ оношлогоог ихэвчилэн дээр үеийн эмч нар тавьдаг бөгөөд орчин үеийн тулгуур эдийн өвчний ангилалд ийм нэр томьёо байхгүй.

Дээр хэлсэнчлэн рентген зураг аваагүй бол, тулгуур эдийн зориулалтын зондоор хэмжилт хийгээгүй бол, тулгуур эдийн өвчний зориулалтын картанд тэмдэглэгээ хийгээгүй бол зөв эмчилгээ хийнэ гэж та тэр эмчид найдсаны хэрггүй гэж зөвлөх байна.


Tag:буйлны үрэвсэл

Бусад мэдээлэл:
avatar
Sn bn uuu ? Haana ymr emneleg emch sn be? Vneheer zarim emch nar meddegv yum shig bhima.

Buil min vrewseed barag 2jil boljiin neg hesrg zvger bj baigaal butsaal vrewseed bhiimaaa yah we tuslaach mi huwid ih hetsvv bnaa amnaas ewgvi vner hanhalna hvntei yum yarihaas ch ichij bn
avatar
2хоногийн өмнө шүд маань өвдөөд зүгээр болсон чинь өнөө сэрсэн өрөөсөн талын хацар маань хавдсан байна.энэ нь буйл үрэвсэлтэй гэсэн үгүү хаванг нь намдаах вэ
avatar
Миний баруун талийн доод талийн шүд өвдөж байгаад одоо хавдаа нэлээн хатуу бол цон бас хатуу зүйл идэх том ангайхад маш их өвдөж байн энэ юу вэ хэлээд өгөөч
avatar
Шүдийг бүрэн оношлохын тулд бодит үзлэг, рентген зураг шаардлагатай. Гэхдээ минийхээр бол чиний шүдний өвчин хүндрээд холбоосын үрэвсэл шатандаа орчихсон байна. Иймд яаралтай шүдний эмнэлэгт хандаж рентген зураг авхуулж нарийвчилан үзүүлнэ үү. Эртхэн эмчилгээгээ эхлэхгүй бол та шүдээ авхуулах болж магадгүй шүү
avatar
аль эмнэлэг энэ талаар туршлагатай сайн бэ?
avatar
0
Тулгуур эдийн эмгэгийн чиглэлээр бэлтгэгдсэн сайн эмч, багш нар АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуульд буюу 32-ын тойрогт байрлах Шүд, Эрүү Нүүрний Эмнэлэгт байгаа. Тэнд очиж зөвлөгөө авах нь зүйтэй
avatar
Хагас бүтэн сайн өдөр шүдний рентгэн зураг авдаг ажиллах газрын хаяг өгнө үү
avatar