Зарим шүдний төхөөрөмжийн үүсгэж буй соронзон орноос болгоомжил
26-Sep-2014 0.0 0

Шүдний эмчилгээ болон үйлчилгээний салбарт ашиглагдаж буй гэрлийн аппарат, цахилгаан сойз зэрэг төхөөрөмжүүдийн үүсгэж буй бага давтамжийн цахилгаан соронзон орон нь хүний эрүүл мэндэд хангалттай хор нөлөөтэй болохыг Японы Нийгата хотод байрлах Nippon Их Сургуулийн судлаачид зарлалаа. Туршилтаар индукцын цахилгаан гүйдэл нь зөвхөн амны хөндийд ашиглагддаг металл багажнуудад төдийгүй шүдэнд үүсдэг болохыг илрүүлжээ.
Энэхүү соронзон орон нь удаан хугацааны туршид ямар хор хөнөөл учруулдаг нь одоогоор тодорхой бус ч цусны цагаан эсийн хавдар, төв мэдэрлийн системийн хавдар зэрэг системийн өвчнүүд үүсэхэд тодорхой үүрэг тэй гэж судлаачид тэмдэглэж байна.  Соронзон орон нь амны хөндийд байгаа багажийг зэврүүлэхэд нөлөөлөх бөгөөд үүний улмаас металлын харшил үүсэх таагүй байдал үүсдэг.


Энэхүү багажийн зүгээс учруулж буй хор нөлөөг өвчтөнд аль болох учруулахгүй байх аюулгүй байдлын шинэ стандарт боловсруулах, технологийг сайжруулж боловсронгуй болгох, соронзон орны нөлөөг хэмжих шинэ хэмжигдхүүн гаргах шаардлагатай гэсэн санааг судлаачид вэшүүлсэн байна.


Судлаачид цахилгаан соронзон орноор үүсгэгдэж буй цахилгаан гүйдлийг хамгийн өргөн хэрэглэгддэг 5 төрлийн цахилгаан сойз, 1-2000 гц-ийн давтамж бүхий 3 төрлийн гэрлийн аппаратан дээр мультиметер багажийг ашиглан хэмжсэн байна.
Цахилгаан гүйдэл төрөл бүрийн металлаар хийсэн шүдний гажиг болон согог заслын зэмсэг шүдэлбэр түүнчилэн циркон брэкэт гажиг заслын зэмсэг төдийгүй шүдний хатуу эдэд ч үүсэж байгаа болох нь хэмжилтээр тогтоогджээ.
Энэхүү судалгаа нь Journal of Electrical and Electronic Systems-д хэвлэгджээ.  


Tag:материал технологи

Бусад мэдээлэл:
avatar