Алмаз яс нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй болохыг тогтоожээ
26-Sep-2014 971 0.0 0

Лос Анжелес, АНУ: Судлаачид нанохэмуээтэй алмазын талстууд нь ясны нөхөн төлжилтийг хурдасгаж имплантын тогтоцод сайнаар нөлөөдөг болохыг илрүүллээ.

Лос Анжелесийн Калифорны Их Сургуул (UCLA)-ийн биоинженерүүд Японы нанонүүрстөрөгчийн судалгааны Институтын судлаачидтай хамтран наноалмаз нь эрүү хоншоорын хүнд хэлбэрийн ясны үрэвслийн үед ясны эдийн үхжилийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг илрүүллээ. Ясны хүнд хэлбэрийн үрэвсэлийн үед ясны эд үхэжсэнээс эрүүний үений хөдөлгөөн хязгаарлагдаж өвчтөн хоол хүнс зажлаж идэх боломжгүй болдог. Түүнчилэн имплантын эргэн тойронд ясны эдийн үхжил үүсвэл имплантыг авах төдийгүй эрүүг тайрахад ч хүрч болзошгүй юм. Ингэж хүндрэл үүссэн тохиолдолд ихэвчлэн удаан хугацааны үнэ өртөг өндөр эмчилгээ хийгддэг. Энэ үед ихэвчлэн мэс заслын эмчилгээ хийгдэх бөгөөд гэмтлийн орчимд ясны эдийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй уураг ялгаруулагч губка тавьдаг. Энэхүү шинээр хийгдсэн судалгаа нь наноалмаз гэмтсэн хэсэгт уургийн үйлчилэлийг илүү үр дүнтэй болгодог болох нь тогтоогдсон. Наноалмазыг шарханд тарих эсвэл ердийн ам зайлах уусмалд шингээх байдлаар шархны орчимд нэвчүүлэх бөгөөд шарханд нэвтэрсэн наноалмаз нь яс төлжүүлэх уураг болон фибробласт эсийн өсөлтийн фактортой маш түргэн холбогддог. Түүнчилэн алмазын гайхамшигтай бүтэцтэй гадаргуу нь уургийн нэвчилтийг удаашруулж эмчилгээний үр дүнтэй хугацааг уртасгаж өгдөг.

Судалгаагаар түүнчилэн наноалмазыг нөхөн сэргээх анагаах ухаан болон анагаах ухааны бусад салбаруудад эмийн бодисын үйлчлэлийг нэмэгдүүлэхэд ашиглах  замаар олон төрлийн хэцүү өвчнүүдийг шийдвэрлэж болохыг батлан харуулжээ.

UCLA-ийн Шүдний сургуулийн декан Доктор No-Hee Park –ын үзэж байгаагаар наноалмаз нь цаашид шүдний болон хиймэл эрхтний салбарын нанотехнологийн хөгжилд маш том хувь нэмэр оруулах болно гэнэ.

Энэхүү судалгаа нь «Multi-protein Delivery by Nanodiamonds Promotes Bone Formation»  нэртэйгээр Journal of Dental Research онлайн сэтгүүлийн 9-р сарын 17 өдрийн дугаарт нийтлэгджээ.  


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar