Bruxism буюу Шүд хавирах эмгэг гэж юу вэ?
26-Sep-2014 4185 0.0 0

Bruxism буюу шүд хавирах эмгэг гэдэг нь өөрийн эрхгүй шүдээ хавирах ба  буруу зуух зуршил бөгөөд тухайн хүн үүнийгээ мэдэхгүй эсвэл мэдсэн ч зогсоож чадахгүй байх архаг явцтай зуршил юм. Үүнийг нилээд  их тохиолддог ба стрессийн нэг төрөл гэж үздэг. Шүд хавиралт нь даамжирсанаар шүд ,булчин, эрүүний үе, нүүрний гадаад төрхөнд нөлөөлдөг.
         
Bruxism ийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Шүд эмгэгээр  элэгдэх бөгөөд физиологийн элэгдлээс ялгаатай.

·    Шүд элэгдэн намхан болох
·    Шүд хавтгайрч , дентин нь харагдахуйцаар ил гарна
·    Шүд элэгдэж буйл руугаа орсон бол эмчлэгдэхгүй
·    Шүд хэлтэрч болно
·    Эрүүний үйл ажиллагаа алдагдсанаар юм идэхэд өвдөнө
·    Шүд мэдрэг болно
·    Шүд суларна
·    Шүдээ хавирснаар зай завсар гарна
·    Дууны өнгөнд өөрчлөлт орно
·    Амны булан мэдэгдэхүйцээр үрчийнэ
            

             
    Хурц  явцтай Bruxism          

Bruxism ийн шалтгаан

·    Стресс
·    Тархины төвийн гаралтай саажил

Bruxism хэрхэн эмчлэгдэх вэ?

Ø    Буруу зуршлыг өөрчлөх
Ø    Шүдийг цаашдын гэмтлээс хамгаалахын тулд шүдний элэгдлийг засах эмчилгээ
Ø    Урьдчилан сэргийлэх зорилгоор nightguard ашиглана
Ø    Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, шүдний эмч нар хамтарч ажиллана

Шүдээ хавиралт нь олон шалтгаант даамжирсан архаг явцтай эмгэг тул түүнийг бүрэн эмчлэх нь хэцүү. Иймд шүдээ хавирч элэгдэхээс хамгаалах нь илүү үр дүнтэй.

 

 Шүдний элэгдлээс хамгаалдаг "Шөнийн хамгаалагч" зэмсэг. Хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа шүдээ их хавирдаг тул энэхүү хамгаалагч ялтасыг зүүж унтах хэрэгтэй. Энэ нь шүдээ хавирч элэгдэхээс сэргийлэхийн зэрэгцээ эвгүй дуу чимаа гарахаас сэргийлдэг.
 
Nightguard нь дээд доод шүдний хэлбэрийг давтсан  зөөлөн пластик, акрилан материалаар хийгдсэн байх хэрэгтэй.


Tag:шүдний гоо засал

Бусад мэдээлэл:
avatar