Эрүүний үений эмгэг
26-Sep-2014 1498 0.0 0

Эрүүний үе нь үений толгой, үений хонхор ба  үений жийргээс бүрддэг  Үений толгой нь жижиг эллипс дугуй хэлбэртэй, үений хонхор нь эрүүний хонхор ба чамархайн яс, шанаа ясны сэртэнгээс бүрдэнэ. Үений жийрэг нь чамархайн яс ба эрүүний ясны хооронд байрлах ширхэглэг холбогч эд бүхий бүтэцтэй бөгөөд үений хөндийг дээд доод гэсэн 2 хэсэгт хуваадаг. Үений жийрэг нь төвийн нарийн хавчигдсан хэсэг, урьд талын өргөн зузаан хэсэг, хойд талын өргөн зузаан хэсэгт хуваагдан, хойд талын өргөн зузаан хэсэг нь хэвийн үед эрүүний толгойн яг дээд талд 12 цагийн байрлалд байдаг.


Эрүүний үений эмгэг (temporomandibular disorders (TMJ)) гэдэг нь эрүүний үе ба зажлуурын булчингийн өвдөлт, эрүүний үе дуугарах, ам ангайлтын эмгэг, эрүүний хөдөлгөөний эмгэг өөрчлөлт зэрэг үндсэн  шинж тэмдэг бүхий архаг өвчний оношийн ерөнхий нэршил бөгөөд тухайн өвчний байдалд зажлуурын булчингийн эмгэг гажиг, үений уутны эмгэг, үений жийргийн эмгэг, arthrosis deformans of TMJ зэргийг багтаасан ойлголтоор тодорхойлогдоно.
     Нийгмийн орчин, амьдралын орчны өөрчлөлт, ялангуяа хооллолтын өөрчлөлтийн  улмаас өсвөр залуу үеийнхэний дунд эрүүний үений эмгэг өсөн нэмэгдэж байгаа  бөгөөд мөн шүдний эгнээ, зуулт, эрүүний үе гэх мэт эрүүний үйл ажиллагаатай холбоотой бүхийл үзүүлэлтүүдийг хамруулах болсон. 


Эрүүний үений эмгэгийн шалтгаан:

     Эрүүний үений эмгэгийг үүсгэх хүчин зүйлс нь олон шалтгаантай  гэгддэг ба анхдагч хүчин зүйлс (шинж тэмдэг шууд илрэхэд хүргэж байгаа шалтгаан), тасралтгүй нөлөөлөх хүчин зүйлс (өвчин үүссэний дараа, илрэх шинж тэмдэгийг үргэлжлүүлэх хүчин зүйлс)  гэж ангилагддаг. Эдгээр хүчин зүйлсийн хавсарсан нөлөөгөөр эрүүний үений эмгэг үүсдэг гэж үздэг. Түүнчлэн хүүхдэд эрүүний үений эмгэг үүсгэх хүчин зүйлс нь: 1. шүдний эгнээ, зуултын асуудал, 2. шүд цоорох өвчин, 3. гэмтэл, 4. амны дадал хэвшлүүд, 5. нийгэм-сэтгэл санааны хүчин зүйлс ордог.


Эрүүний үений эмгэгийн шинж тэмдэг

 - Эрүүний үеэр дуугарах
A. Click (чад хийх): Ам ангайх үед ба ам хаах үед чад хийх дуу үүсч, эргэх
    байрлалд байгаа үений жийрэг урагш чигллэд шилждэг.
B. Крептац: Эрүүний хөдөлгөөний үед үүсэх  шаржгинсан  дуу
    гарна.

 - Өвдөлт
    Эрүүг хөдөлгөх үед үүсэх эрүүний үений хөдөлгөөний өвдөлт хамгийн их, ачаалал өгөхөд өвдөх, аяндаа өвдөх өвдөлт байдаг. Өвдөлтийн төрлийн хувьд эрүүний үений хэсэг, зажлуурын булчингийн хэсгийн өвдөлт хамгийн их тохиолддог.

 - Эрүүний хөдөлгөөний өөрчлөлт
    Ам ангайлт хязгаарлагдах (эмгэг) гэдэг нь ерөнхийдөө хоншоор эрүүний төвийн шүдний хоорондох зай 40 мм-ээс бага болох байдлыг хэлэх ба хамгийн их тохиолддог эмгэг. Closed lock эргэсэн биш байрлалд үений жийрэг урагш чиглэлд шилжих үед үүсэх байдлыг хэлнэ.


Эрүүний үений эмгэгийг шинжлэхэд доорхи аргуудыг ашиглана.
 - Асуумж (Medical interview)
 - Бодит үзлэг (амны гадна, дотор)
 - Тэмтрэлт (Эрүүний үений болон булчингийн хэсэг)
 - Нэмэлт шинжилгээний арга - 1.Дэлгэмэл рентген зураг, 2.Schuller арга, 3.Томограф, 4. Компьютер томограф (CT), 5. Мagnetic resonance imaging (MRI), 6. TMJ arthrography зэрэг аргуудаар шинжлэнэ.


Tag:эрүүний үений эмгэг, нүүр амны мэс засал

Бусад мэдээлэл:
avatar