• Эхлэл
  • Нийтлэл
  • Зөвлөгөө
  • Зармэдээ
  • Dentistry Info
  • Хайлт
  • Эхлэл » Амны эрүүл ахуй » Шүдээ яаж эрүүл байлгах вэ?
    Амны эрүүл ахуй

    Шүдээ яаж эрүүл байлгах вэ?

    1.Зөв хооллолт

    Чихэр агуулсан хоол буюу ундаа хэрэглэснээс хойш цөөхөн хэдэн минутын     дараа амны хөндийд бичил биетний ялгаруулсан хүчил үүсч шүдний пааланг гэмтээдэг. Ийнхүү хүчилд идэгдсэн шүд маш амархан цоордог. Яг энэ үед фтор шаардлагатай байдаг. Тэрээр шүдний паланд нэвтрэн түүнийг бэхжүүлдэг. Фторыг шүднийхээ гаднаас нь болон дотроос нь өгч болно. Эхний тохиолдолд та фторжуулсан оо хэрэглэнэ, удаах тохиолдолд фтор агуулсан хоол хүнс зооглоно. Энэ хоёр аргыг хоёуланг нь хэрэглэх шаардлагатай.
     Шүд цооролт их байгаа нь ихэнхдээ чихэрлэг хоол хүнс байнга хэрэглээд дараа нь шүдээ угааж цэвэрлээгүйгээс болдог. Чихэр идэхдээ богино хугацаанд идэж дараа нь шүдээ цэвэрлэж бай.
    Зөв хооллолт = эрүүл шүд


    2. Шүдээ тогтмол цэвэрлэх

          Шүдийг цэвэрлэх гэдэг нь хоолны үлдэгдэл болон шүд гэмтээгч өнгөрийг арилгахад чиглэнэ.


    Шүдийг хэзээ угаах вэ?


    -    Хоол идсэний дараа
    -    Чихэрлэг хүнс, ундаа уусны дараа
    -    Жимс, гашуун зүйл идсэний дараа гэмтээгч хүчилийг арилгахын тулд усаар зайлах.
    Өдөрт 3 удаа 3-5 минут угааж байх.


     Шүдийг юугаар цэвэрлэх  вэ?
    -    Шүдний сойзоор
    -    Шүдний оогоор
    -    Шүдний утасаар
    -    Шүдний чигчлүүрээр
       
    3.  Шүдийг яаж цэвэрлэх вэ?

    Сойзоо 45 налуутайгаар шүд болон буйлан дээр байрлуулж хамгийн арын  шүднээс эхэлж тойрох хөдөлгөөн хийж угаана

    Шүдний дотор хэсгийг угаахдаа мөн адил шүд болон буйлан дээр байрлуулж хамгийн арын шүднээс эхэлж тойрох хөдөлгөөн хийж угаана. Дараа нь зажлах хэсгийг чичирхийлсэн  хөдөлгөөнөөр угаана.

                                   

    Хэлээ угаахаа мартаваа! Яагаад гэвэл хэлэн дээр бичил биетнүүд байдаг тул тэдгээрийг ч бас арилгах хэрэгтэй.

    Шүдний утсыг 30-45 см урттай авч хоёр гарын дунд хурууны үзүүрт ороож барина.

    Утасаа буйланд хүргэлгүйгээр шүд хоорондын завсраар дээш, доош хөдөлгөөн хйиж шүдний завсрыг цэвэрлэнэ. 


    Түлхүүр үг: амны эрүүл ахуй
    2014-09-26 | 12:42
    0
    2100
    Амны эрүүл ахуй
    Коммент (0)
    avatar


    Холбоотой мэдээ


    Бусад мэдээлэл

    Шүд цайруулах хамгийн сайн аргачлал юу вэ? гэдэг асуултанд судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгчээ
    Бэлгийн замын халдварт өвчин ба Амны хөндийн эрүүл мэнд
    Endodontics: Сурвалжийн суваг, Үхэжсэн шүд, Шүдний дотоод бүтэц
    Жирэмсэн үе: Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
    Жирэмсэн үе: Өглөөний цагаар дотор муухайрах
    Жирэмсэн үе: Амттанд хорхойсоод байвал яах вэ?
    Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
    Хүүхдийн шүд хорхойтох өвчин
    Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
    Сүүн шүд



    Зар мэдээлэл



    Copyright © 2016 Shud.mn