Имплант суулгац-Түүний эрсдэл ба боломж
28-Sep-2014 0.0 0

Удаан хугацааны турш гүүрэлсэн шүдэлбэр нь шүдний эгнээний согогийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэрийн цорын ганц арга мэт тооцогдож байсан үе бий.

Гүүрэлсэн шүдэлбэр гэдэг нь байхгүй шүдний хоёр талын шүдэнд тулгуурлаж хийдэг авагдаггүй хиймэл шүд.

Түүнээс жаахан өмнөхөн авагддаг шүдэлбэр нь шүдний эгнээг нөхөн сэргээх цорын ганц арга гэж тооцогдож байсан.
Гэтэл 20-р зууны дунд үед шведийн физиологич Пер Ингмара Брэнмарк хархан дээр ясны эсдийн өсөлтийн процессийг судлах явцдаа орчин үеийн авагддаггүй шүдэлбэрийн технологи шүдний имплантын туршилтруу санамсаргүй явж орсон байна.

Импантыг барууны ертөнцөд өргөн хүрээнд ашиглах болсон үе нь өнгөрсөн зууны 80-аад оны үе юм. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудад имплант суулгац эмчилгээ нь өргөн тархсан шүдний тусламж үйлчилгээнд тооцогддог. Өргөн ашиглагддагийнхаа хэрээр хамгийн их өвчтөнүүдийн шүүхддэг үйлчилгээ болсон.

Манай хойд хөршийн хувьд имплант нь барууны орнуудаас нэлээд хожуу нэвтэрсэн. Анхны оролдлогууд нь төдийлөн амжилттай болж байгаагүй бол өнөөдөр ОХУ-ы нийслэл Москва хотын хувьд имплант шүдэлбэрийн жинхэнэ тэсрэлт болж байна. Яг үүнтэй адил манай улсад имплант суулгац анх 2008 оны үед хийгдэж эхэлсэн бол одоо мөн л хүмүүсийн хамгийн их сонирхдог шүдэлбэрийн төрөл болсон байна.

Тэгэхээр имплант гэж юу вэ?

Имплант гэдэг нь эрүү болон хоншоор ясан суулгадаг шүдний сурвалжийг орлон шаазан бүрээсний (цөгцний) тулгуур болдог цэвэр титаны хайлшаар хийгдсэн цлиндр, конус хэлбэртэй тулгуур элэмент юм. Имплант гэдэг зүйл нь зөвхөн тулгуур хэсэг нь бөгөөд дээр нь хийгдсэн хиймэл цөгцийг нь имплант тулгуурт шүдэлбэр гэж нэрлэдэг.

Имплантыг ихэвчлэн титаны хайлшаар хийдэг ч бас циркон, шаазан материалаар хийгдсэн имплант байдаг. Гэхдээ эдгээр нь өнөөдөр титан материал шиг тийм их клиникийн туршилтанд орж баталгаажаагүй. Иймээс л эмнэлгүүд ихэнхдээ титанаар хийсэн имплантыг санал болгодог нь ийм учиртай.

Титан материалыг анагаах ухаанд олон жилийн турш ашиглаж буй боловч энэхүү материал нь хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн баримт одоо болтол илрээгүй байна.

Дээр өгүүлсэн Бренмарк хэмээх швед судлаачийн олж илрүүлсэн гол зүйл нь титан нь ястай маш сайн барьцалдаж бороолдогийг илрүүлсэн явдал юм.
Имплантыг анх суулгаж эхэлсэн 80-аад оны үед имплант суулгах нь маш удаан хугацаанд үргэлжилдэг байсан. Эхлээд имплант суулгахаар тооцоолсон шүдийг аваад ясыг эдгэж бороолтол 6 сар хүлээнэ. Тэгээд яс эдгэж шүдний ором нэг түвшинд очмогц ясыг өрөмдөж титанан имплант суулгана. Тэгээд түүнээс хойш бороо үүстэл 6 сар хүлээдэг байлаа. Энэ мэтчилэн жилийн дараа л мэс заслын ажилбар нь дуусч бүрээс хийх ажил нь эхэлдэг байсан байна. Харин 90-ээд он гарсаар шинжлэх ухааны ололт дэвшил нь имплантыг илүү хурдан хугацаанд суулгах боломж олгосон юм. Орчин үед тухайн шүдний ором ясны байдлыг үнэлээд болно гэж үзвэл шүдийг авмагцаа ормонд нь шууд имплант суулгадаг болсон. Имплантын хэлбэр ч өөрчлөгдөж цлиндр хэлбэрээсээ илүү шүдний ёзоорын хэлбэртэй төстэй хэлбэрлүү шилжиж байгаа бөгөөд буйлны хэлбэр гаргагч нэмэлт хэсгийг ч ашигладаг болсон. Имплант суулгах ажилбар нь ердөө л 30 минутаас 1 цаг л үргэлжилдэг болсон байна. Энэхүү ажилбар нь хэдийгээр төсөөлөхөд хүнд боловч бараг өвдөлтгүй, мэс заслын дараа хавдар ч үүсэгэхгүй байх боломжтой.

Имплантыг суулгасны дараа ясанд бороо үүсмэгц дээд шүдний эгнээний шүдийг бол 4-6 сарын дараа доод шүдний эгнээнийхийг бол 1,5-3 сарын дараа хиймэл шүдийг суулгадаг болсон. Учир нь доод шүдний эгнээ эрүүний яс нь илүү нягт байдаг.

Шүд авхуулсанаас хойш жил 2 жилийн дараа ч имплант суулгаж болно. Гэхдээ нэг асуудал нь хэдий чинээ хугацаа алдана төдий чинээ авхуулсан шүдний орчмын ясны эд хатингаршиж шимэгддэг. Ингэж шимэгдсэн тохиолдолд тэр хэсэгт хиймэл яс суулгаад имплант суулгах боломжтой.

Имплант суулгасны дараа түүний ясанд бороо үүсэх процесс нь ихэнхдээ эерэг байдаг. Сүүлийн жилүүдэд имплант суулгацын чанар улам сайжирч байгаатай холбоотойгоор тогтоц улам сайжирсан. Зарим нэг эмнэлгийн хувьд 99%-ийн магадлалтай байгаа бол дунджаар 97% орчим тгтох магадлалтай байна. Иймд имплант нь шүдний салбар төдийгүй анагаах ухааны салбарт хамгийн амжилттай ажилбараар тооцогдож байна.

Имплант хийлгэхэд ямар тохиолдолд болохгүй вэ? Юу эсрэг заалт болох вэ гэвэл үүнд тийм ч олон хүчин зүйл орохгүй. Имплантыг шархны эдгэрэлт муу байдаг чихрийн шижинтэй хүмүүст ч тодорхой хяналтын дор суулгах боломжтой нь батлагдсан. Түр хугацааны эсрэг заалт нь жирэмсэн хүнд суулгаж болохгүй.
Имплант суулгуулах хүсэлтэй өвчтөнүүд нь эмчид ирэхдээ цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч халдварт өвчингүй гэдгээ бататгасан байх шаардлагатай.
Имплант суулгахад насны доод хязгаар гэж байна. Эмэгтэй хүмүүст 18-19 нас хүртэл, эрэгтэй хүмүүст 20-22 нас хүртэл ясны өсөлт хөгжилт нь бүрэн дуустал имплант суулгахгүй байх заалттай. Харин имплант суулгаж болохгүй насны дээд хязгаар гэж бараг байхгүй. 

Имплантын гүүрэлсэн шүдэлбэрээс давуу тал нь түүний удаан хугацаанд ашиглагддаг байдал юм.
Имплантын нэг чухал сөрөг тал нь бусад шүдэлбэрээс өртөг өндөр явдал юм. Гүүрэлсэн шүдэлбэрийг 5-6 жилийн дараа дан бүрээсийг 10 жилийн дараа солих шаардлагатай болдог бол шведийн эрдэмтэн Брэнмаркийн өнгөрсөн зуунд туршилтын журмаар суулгасан имплант одоог хүртэл эзэнтэйгээ байна гэж бодохоор түүнийг тайлбарлах нь илүүц юм.


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar