Шүдний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой
01-Oct-2014 1479 3.3 0

Шүдний гажигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь түүний шалтгааныг олж илрүүлээд устгах асуудал юм. Ингэж байж л өсөж буй бие организмыг зөв хөгжих боломж олгоно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эрүү нүүрний эрхтэн тогтолцооны бүтэц ба үйл зүйн нэгдмэл холбоон дээр үндэслэнэ. Энэхүү арга хэмжээг хэдий эрт эхлэнэ төдий сайн үр дүнтэй байна. Боломжтой бол шүд эрүү нүүрний системийн үр хөврөл тавигддаг жирэмсний хугацаанд ирээдүйн хүүхдийн шүд эрүү нүүрний гажигаас уртдчилан сэргийлэх арга хэмжээг эхлэх нь зүйтэй юм.

Төрөхийн өмнөх урьдчилан сэргийлэлт

Энэ нь жирэмсний явцад явагдах урьдчилан сэргийлэх ажиллагаа юм

Энэ үед дараах зүйлсийг зөвлөх нь чухал

  1. Хоолны орц, агууламжид сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо, витамин болон эрдэс давсаар баялаг нэмэлт бүтээгдэхүүн нэмэх
  2. Хүүхдийн мэдрэл дотоод шүүрлийн үйл ажиллагаанд нөлөөлж болох зүйлсээс сэргийлэх (хордлого,  хаван, халдварт өвчин, архаг өвчин)
  3. Төрөлтийн явцад хүүхдийн нүүрэнд гэмтэл учруулж болохуйц зүйл аль болох хэрэглэхгүй байх. Төрөхийн багаж зэмсэг г.м Түүнчилэн ургийн явцад удамзүйн хяналтанд орж удамшлын ямар нэг эмгэг байсан эсэхийг тодруулах

Төрсний дараах урьдчилан сэргийлэлт

Төрсний дараах урьдчилан сэргийлэлт нь тухайн хүүхдийг аль болох өвчлөлд өртүүлж бие организмын дархлааг бууруулахгүй байхад чиглэгдэнэ. Шүд эрүү нүүрний гажиг үүсгэж болох шалтгаануудыг тодруулж түүний дагуу тус бүрт нь тохирсон арга барилуудыг хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэлтийн гол зорилго нь гажигийн шалтгаан болж буй тухайн орчны болон амьдралын хэв маягийн, бие организмын хүчин зүйлсиийг арилгахад чиглэгдэнэ.

Хөхөөр хооллолт бол эрүү нүүрний булчингуудын хэвийн хөгжлийг хангах гол чухал хүчин зүйл тул эрүү нүүрний гажигаас сэргийлэх маш чухал зүйл юм.

Хөхний сүү бол уураг өөх тос, нүүрс ус болон эрсийн хэм хэмжээг яг байх түвшинд барьсан юугаар ч орлуулашгүй маш чухал тэжээл юм.

Харин угж хөхүүлэх нь эрүү нүүрний булчингуудын хэвийн хөгжих нөхцлийг хангаж өгдөггүйн улмаас түүнээс улбаалан шүд, түүшийн нумын хэлбэр өөрчилөгдөх, шүд эрүүний гажиг үүсэхэд нөлөөлдөг.

Эдгээр зарчмуудыг баримтлахын зэрэгцээ бусад ерөнхий мэргэжлийн эмч нартай хамтран хүүхдийг сульдаа, ходоод гэдэсний замын архаг болон хурц өвчинүүдээр өвдүүлэхгүй байх арга хэмжээ авах нь чухал.

Мөн хүүхдийг аль болох агаар салхинд ойрхон гаргаж байх зуны цагт наранд шарах зэргээр чийрэгжүүлж байх шаардлагатай.

Хүүхдийн шүд эрүү нүүрний гажиг үүсгэхгүй байхад гэр бүлийн анхаарал халамж маш чухал юм. Хүүхдийнхээ идэж буй хоол хүнс болон амны хөндийн ариун цэврийг зөв сахиулж өсөлт хөгжилтийг нь анхаарч хүүхдэдээ цаг гаргах нь эх хүний маш чухал үүрэг юм гэдгийг ойлгох нь чухал.   


Tag:preventive dentistry, Шүдний гажиг, orthodont, урьдчилан сэргийлэлт

Бусад мэдээлэл:
avatar