Ямар үед шүдний сувгийн эмчилгээ хийх вэ?
03-Oct-2014 0.0 0

Сурвалжийн суваг, үхэжсэн шүд, шүдний дотоод бүтэц
Бүх шүдний дотор талд энгийн хүмүүс мэдрэл гэж ярьдаг шүдний зөөлөн эд пульп оршдог. Шүдний зөөлөн эдийн анатомыг шүдний эмч нар мэдлээж маш сайн мэднэ. Шүдний зөөлөн эд байралдаг хөндийг сурвалжийн суваг гэдэг. Энэхүү сувагт байдаг тэр маш өчүүхэн зөөлөн эд халвдар авч үрэвсэл үүсэх юм бол өвдөлт үүсэх бөгөөд энэхүү өвдөлт нь хүний биеийн хамгийн шаналгаатай өвдөлт болохыг та бүхэн мэднэ.

Яагаад тэр өвчилсөн өчүүхэн хэсэг эсвэл үхэжсэн эд өвдөлт үүсгэдэг юм бол оо?

Шүд нь гадна талаараа шүдний паалан хэмээх хатуу эдээр битүү хучигдсан байдаг. Шүд нь бараг битүү зүйл бөгөөд ясны гүнд суусан сурвалжийнхаа орой орчмын жаахан нүхээр л биеийн бусад хэсэгтэй харьцдаг. Хэрэв шүдний зөөлөн эд үрэвсэх эсвэл үхжил үүсэх үед зөөлцийн цусан хангамж болон эсийн идэвх уналтанд ордог бөгөөд тэр үхэжсэн хэсгүүд нь сурвалжийн оройгоороо дамжин гадагшлах боломж бараг байхгүй юм. Биеийн бусад хэсгийн эд нөхөн төлжиж үхсэн хэсэг нь зайлуулагдаж байдаг бол шүдэнд тийм боломж байхгүй юм. Үүний улмаас тухайн үхэжсэн хэсгүүдийг гаргах дохио болж маш хүчтэй өвдөлт өгдөг.
Гэхдээ маш ховор тохиолдолд энэхүү үрэвссэн хэсгүүд нь сурвалжийн оройгоор дамжин буйлруу нэвтэрч буйлны зөөлөн эдийг цоолон гадагш гардаг. Өвчтөний буйлан дээр яг тэр хэсэг нь батга шиг харагдах бөгөөд шүд үрэвсэх үед улайж хавдаж байснаа хагарангуут шүдний өвдөлт намждаг.
Шүдний зөөлөн эд үхэжсэн эсвэл үрэвссэн үед клиникийн ямар нөхцөл байдал үүсдэг вэ?

Та юу харж юу мэдэрч байна вэ?

1.Даралтын улмаас үүсэх өвдөх

Ямар нэг зүйл зажлах үед өвдөлт өгдөг. Шүдийг шахах ямар нэг хатуу зүйл хүрэх үед өвдөлт өгдөг. Тодорхой хугацаанд өвдөхгүй байна. Антибиоток эмчилгээ хийхэд     өвдөлт намжих ба заримдаа бүүр байхгүй болно. Даралтын улмаас шүд өвдөх нь шүдний зөөлөн эд үрэвссэний шинж тэмдэг юм. Гэхдээ энэ шинж тэмдэг мөн цуурсан шүдэнд түүнчилэн шүдээ хавирах эмгэгтэй хүмүүсийн хэт их хавиралтанд өртсөн шүдэнд үүсдэг гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв шүдний эмч шүдний зөөлөн эд үрэвссэн байна гэх юм бол та дараах хоёр зүлээс сонгох хэрэгтэй болно.
1.    Сувгийн эмчилгээ хийлгэх
2.    Шүдээ авхуулах

3. Халуун зүйлээс шалтгаалж шүд өвдөх
Хэрэв халуун хоол хүнснээс шалтгаалан шүд маш хүчтэй өвдөж байвал та дараах зүйлийн тухай бодох хэрэгтэй
1.    Сувгийн эмчилгээ хийлгэх
2.    Шүдээ авхуулах

3.Буйлан дээр батга шиг улаан зүйл гарах
Буйлан дээр хацар талд эсвэл хэлэн талд шүдний сурвалжийн харалдаа батга шиг улаан товгор зүйл үүсэн байх нь танай тухайн шүдний зөөлөн эд үрэвссэнийг илтгэх бөгөөд тэр сувгаар дамжин үрэвслийн шингэн гадагшилдаг болохыг илтгэнэ. Үрэвслийн шингэн нь ихэнхдээ шаргал өнгийн идээ байх бөгөөд энэхүү идээ нь тухайн шүдэнд эмчилгээ хийтэл үе үе гарсаар л байх болно.
Энэхүү идээт цорго үүссэн үеийн эмчилгээ нь дараах хувилбартай байна.
1.    Тухайн шүдэнд сувгийн эмчилгээ зөвхөн хийх
2.    Сувгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ясны эд их хэмжээгээр гэмтсэн байвал сурвалжийн оройг тайрах эмчилгээ хамт хийнэ.
3.    Сурвалжийн дийлэнх хэсгийг тайрч авах  Hemisection эмчилгээ
4.    Шүдийг бүхлээр нь авах


4.Өмнө нь эмчлүүлж байсан шүд салхи авахаар өвдөөд буйлан дээр батга шиг товгор зүйл гарах
Хэдийгээр сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний 95% нь амжилттай бөгөөд дараа нь ямар нэг өвдөлт өгдөггүй бол цөөн тохиолдолд бусад шалтгаантай өвдөлт өгөх нь бий. Шүдний эмчтэйгээ энэ талаар зөвлөлдөөд дараах эмчилгээнүүдээс сонгон хийлгэнэ.
1.    Дахин сувгийн эмчилгээ хийлгэх
2.    Сурвалжийн оройг тайруулах
3.    Сурвалжийн лийлэнх хэсгийг тайрах эмчилгээ Hemisection
4.    Шүдээ авхуулах

5.Өмнө нь эмчлүүлж байсан шүдний өнгө хувирах
Шүдний сувгийн эмчилгээ хийж байх үед цус эсвэл ямар нэг зүйл санамсаргүйгээршүдний хөндийд үлдчих нь бий. Энэ үлдэгдлийн будагч бодис фигментүүд нь  эмчилгээ хийлгэсний дараа шүдний өнгө хувирахад нөлөөлнө. Энэ тохиолдолд танд нэлээд хэдэн сонголт байна.
1.    Шүдээ эмнэлэгийн нөхцөлд цайруулуулах
2.    Шүдэндээ бүрээс аль эсвэл нүүрэвч хийлгэх
3.    Шүдээ тэр чигт нь оролдолгүйгээр үлдээх (Гэхдээ ихэнх хүмүүс хар шүдийг тэвчдэггүй)
4.    Шүдээ авхуулаад оронд нь гүүрэлсэн шүдэлбэр bridge хийлгэх


Gordon J Christensen "A Consumer's Guide to Dentistry" номноос хэсэгчилэн орчуулав




 


Tag:Шүдний эмчилгээ, Шүдний сувгийн эмчилгээ, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
avatar